Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

СОР17: Африкийн уугуул иргэдийн төлөөлөл СОР17-д оролцож, дэвшүүлсэн санал санаачилгыг хасаж, хурлаар хэлэлцэхгүй байгааг эсэргүүцэв СОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно БАЙГАЛЬД СУУРИЛСАН ШИЙДЛЭЭР ГАЗАР, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ, БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДЛЫН ТЭСВЭРТЭЙ БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛЭХ НЬ СЭДЭВТ ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО “Тэрбум мод” санаачилгыг өргөжүүлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо “Риогийн конвенцуудын уялдаа холбоог бодит ажил болгох нь” сэдэвт хэлэлцүүлэгт боллоо Хог хаягдлыг цуглуулж, төвлөрсөн цэгт хүргэх байдлаар бус, хог үүсэхээс нь эхлэн бууруулах, дахин ашиглах боломжтой “ТЭГ ХОГ ХАЯГДАЛГҮЙ ХОТУУДЫН СҮЛЖЭЭ”-НД НЭГДСЭН ХОТУУДАД ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛЛАА МОНГОЛ УЛСЫН ДЭВШҮҮЛЖ БУЙ БЭЛЧЭЭРИЙН ТЭРГҮҮЛЭХ САНААЧИЛГЫГ ОЛОН УЛСЫН ТӨЛӨӨЛӨЛ ТАЛАРХАН ХҮЛЭЭН АВЛАА МОНГОЛ, УЗБЕКИСТАНЫ БАЙГАЛЬ ОРЧНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ COP17: ЦАГ АГААРТ ЗОРИУДААР НӨЛӨӨЛӨХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨГЖИЛ, ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
Төв цэнгэлдэх хүрээлэнд 7000 мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүллээ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба-наас Үндэсний мод тарих өдрийн хүрээнд нийслэлийн хэмжээнд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хотын өнгө үзэмжийг сайжруулах, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилтын хүрээнд төлөвлөгөөт ажлуудыг үе шаттай хэрэгжүүлж байна.

Тухайлбал, Төв цэнгэлдэх хүрээлэн болон орчмын бүсэд нийт 7000 ширхэг мод, сөөг тарьж, хотын цэцэрлэгт хүрээлэнгийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгууллаа.

Энэ хүрээнд далан хальс, долоогоно, голт бор, шар хайлаас, монос зэрэг Улаанбаатар хотын хөрс, цаг уурын нөхцөлд дасан зохицох чадвартай мод, сөөгийг сонгон тариалсан бөгөөд цаашид арчилгаа, усалгаа, хамгаалалтын ажлыг тогтмол хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх энэхүү ажил нь хотын экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, агаарыг цэвэршүүлэх, тоосжилт бууруулах, иргэдийн амарч зугаалах таатай орчныг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Мөн нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлж буй тохижилт, бүтээн байгуулалтын ажлын хүрээнд цэцэрлэгт хүрээлэн, нийтийн эзэмшлийн талбай, авто замын дагуух ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлыг үе шаттай үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан