Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
2026 онд нийслэлийн 155 гудамж, 35 нэгж талбарт ногоон байгууламж тарьж, арчилж байна

Улаанбаатар хот ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн мастер төлөвлөгөөг үе шаттай хэрэгжүүлж, арчилгааны ажлыг байгаль, цаг уурын өөрчлөлттэй уялдуулах, нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 5.9 ам метр байгааг есөн ам метр болгон нэмэгдүүлэхийг зорьж ажиллаж байна.

Энэ хүрээнд 2026 онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр есөн дүүргийн хэмжээнд нийтийн эзэмшлийн 157 га талбайн 155 гудамж, 35 нэгж талбарт ногоон байгууламжийн тарилт, арчилгааг хийж байна. Ингэхдээ ойн мэргэжлийн 28 байгууллага болон дүүргийн ОНӨААТҮГ-уудтай гэрээ байгуулан ажиллаж байна. Нийслэлийн зургаан дүүргийн нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн 54 байршилд 104,866 ширхэг гоёл чимэглэлийн мод, 46 байршилд 4800 ам метр талбайд 337,340 цэцэгт байгууламж хийж байна. Мөн 72 байршилд нийт 24.1 га талбайг шинээр болон нөхөн зүлэгжүүлэх юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 44 дүгээр зарлигаар жил бүрийн тав болон есдүгээр сарын бямба, ням гарагуудыг “Тэрбум мод тарих үндэсний өдөр” болгон зарласан. Хаврын бүх нийтийн мод тарих үйл ажиллагааны хүрээнд нийслэлийн хэмжээнд есөн байршилд 406 байгууллагын 11855 албан хаагч 129,873 ширхэг модыг тарьж байна. Мөн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газартай хамтран Цагаан давааны хогийн цэгийг ойжуулах ажлыг 15 га талбайд зохион байгуулж, 312 мянган ширхэг хайлаас модны суулгац тарих ажлыг эхлүүлсэн. Энэхүү төсөл нь хогийн цэгийг хотын ногоон бүс болгон өөрчлөх тусгай зориулалтын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан