Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
ЗХЖШ: 339 дүгээр ангийн байлдагч нас барсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа

ЗХЖШ: Зэвсэгт хүчний 339 дүгээр ангид алба хааж байсан байлдагч энэ сарын 19-ны өдөр нас баржээ. 

Энэ талаар Зэвсэгт хүчний жанжин штабаас "Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн байрлалд байлдагч Э.Ч таталт өгч ухаан алдсан. Иймд ангийн жижүүрийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч, аймгийн нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт хүргэсэн. Байлдагч эмнэлгийн тусламж, үйлчилгээний явцад нар барсан" гэх мэдээлэл ЗХЖШ-ын жижүүрт тухайн өдрийн 19:30 цагийн орчимд бүртгэгдсэн. 

Одоогийн байдлаар талийгаачийн нас барсан шалтгаан нөхцөлийг тогтоохоор хуулийн байгууллагууд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа тул нарийвчилсан мэдээлэл өгөх боломжгүй" гэж мэдэгдэл гаргажээ. 

 

Мөн Батлан хамгаалахын сайд Д.Батлут “Зэвсэгт хүчний 339 дүгээр ангид алба хаах хугацаандаа амь насаа алдсан 19 настай хүүгийн эцэг эх, гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. Одоогоор мөрдөн шалгах ажиллагааг цагдаа, прокурорын байгууллага явуулж байна.

Болсон үйл явдлыг нуун дарагдуулах, асуудлаас зугтах гэсэн ямар ч оролдлогыг миний бие салбарын сайдын хувиар огт зөвшөөрөхгүй, бүх талаар хамтарч ажиллана. Одоогоор ЗХЖШ-аас албаны шалгалт явуулахаар ажлын хэсгийн бүрэлдэхүүн томилогдон шуурхай ажиллаж байна. 

Цэргүүдийнхээ аюулгүй байдлыг хангаж чадаагүй тухайн ангийн удирдлагуудыг шалгалтын үр дүнд үндэслэж ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээг шуурхай авч ажиллахыг үүрэг болголоо” гэж цахим хуудсандаа бичив. 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан