Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛГИЙН ЭМЧ НАР ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАВ

Монгол Улсын Батлан хамгаалахын сайдын 2026 оны А/49 дүгээр тушаал, Цэргийн төв эмнэлгийн дарга, Ерөнхий эмчийн 2026 оны А/179 дүгээр тушаалаар томилогдсон Цэргийн эмнэлгийн комисс 2026 оны 05 дугаар сарын 17-19-ны өдрүүдэд Завхан аймагт ажиллав.

Комисс аймгийн ИТХ-ын дарга Ш.Мянганбаяртай уулзаж, ажлын төлөвлөгөөгөө танилцууллаа.

Мөн 2024-2026 онд цэрэг татлагын үзлэгээр орж цэргийн албанд тэнцэхгүй оношийн дүгнэлт гаргуулсан цэргийн насны 131 залуусд эрүүл мэндийн үзлэг хийж, баталгаажуулах ажлыг зохион байгуулав.

Үзлэгийн явцад залуусын 65 хувьд Засгийн газрын 2024 оны 140 дүгээр тогтоолын 5 дугаар хавсралтад заагдсан өвчин эмгэгийн улмаас тайван цагт цэргийн жинхэнэ албанаас эрүүл мэндээр чөлөөлөгдөх дүгнэлтийг гаргаж шийдвэрлэв.

Үлдсэн цэргийн насны залуусд үзлэг шинжилгээ дутуу, өвчний онош таарахгүй зэрэг дүгнэлт гаргаж, дараагийн ээлжийн цэрэг татлагад хамруулахаар боллоо.

Эрүүл мэндийн үзлэг зохион байгуулах ажлыг аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг хамтран хэрэгжүүлэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан