Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Төр хувийн хэвшлийнхээ урагшлах замд тээглэдэг биш урдах замыг нь засдаг байх үүрэгтэй

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.05.27/ бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийн төлөөлөлтэй чөлөөт уулзалт хийж, эдийн засгийн орчин, хувийн хэвшлийн үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал, хууль эрх зүйн орчны талаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга С.Бямбацогт хувийн хэвшлийн үүрэг, ач холбогдлыг онцлон тэмдэглэж, бизнес эрхлэгчид нь ажлын байр бий болгох, татвар төлөх, улс орны эдийн засгийн өсөлтийг бодитоор дэмжих гол хүч гэдгийг тодотгов. Тэрбээр Монгол Улсын эдийн засгийн бүтэц шинэ шатанд шилжиж буй энэ үед төрийн оролцоог бууруулж, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх бодлогыг тууштай хэрэгжүүлэх шаардлагатай байгааг онцлон хэллээ.

сонин mn

Мөн “Төр баялаг бүтээдэггүй, харин баялаг бүтээгчдийн төлсөн татварыг шударга, үр ашигтай хуваарилж, бизнес эрхлэх тогтвортой орчныг бүрдүүлэх үүрэгтэй” гэдгийг тэмдэглэж, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, бизнесийн үйл ажиллагаанд үүсэж буй хүнд суртал, зохицуулалтын дарамтыг бууруулах, татвар төлөгчдөө дэмжсэн эрх зүйн орчныг бүрдүүлэхэд Улсын Их Хурал анхаарч ажиллахаа илэрхийллээ. Түүнчлэн Засгийн газраас боловсруулж буй татварын багц хуулийн шинэчлэлд хувийн хэвшил, мэргэжлийн холбоод, салбарын төлөөллийн оролцоог нэмэгдүүлэх нь чухал бөгөөд энэ чиглэлд саналуудыг өргөн хүрээнд авч тусгах шаардлагатайг дурдав. УИХ-ын даргын зүгээс ийм төрлийн уулзалтыг цаашид тогтмол зохион байгуулж, бодит үр дүнд хүрэхэд анхаарч ажиллахаа илэрхийлсэн байна.

сонин mnсонин mnсонин mn

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн, Б.Пунсалмаа, Р.Батболд болон Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын удирдлагууд, бизнес эрхлэгчид, хувийн хэвшлийн төлөөлөл өргөнөөр оролцож, салбар бүрт тулгамдаж буй асуудлууд, тухайлбал татвар, санхүүжилт, зохицуулалт, зах зээлийн орчинтой холбоотой байр сууриа илэрхийлж санал солилцлоо. Уулзалтаас гарсан саналуудыг нэгтгэн холбогдох бодлого, хууль эрх зүйн шинэчлэлд тусгах чиглэлд анхаарч ажиллах бөгөөд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бодитоор бэхжүүлэх эхлэл боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв. 

сонин mnсонин mnсонин mnсонин mnсонин mnсонин mn

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан