Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ

“Эх байгалиа сэргээж, итгэл найдвараа бадраая” уриан дор Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP-17) 2026 оны наймдугаар сарын 16-28-ны өдрүүдэд Монгол Улсад зохион байгуулагдана.Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Кино урлагийн зөвлөл хамтран “Өсвөрийн кино бүтээгчдийн уралдаан – 2026” үйл ажиллагааг тус бага хурлын бэлтгэл ажил, сурталчилгааны хүрээнд Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолборт зохион байгуулж байна.Өсвөр үеийнхэнд кино урлагийн боловсрол олгох, тэдний бүтээлч сэтгэлгээ, багаар ажиллах чадварыг хөгжүүлэх, байгаль орчин, тогтвортой хөгжлийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа эл арга хэмжээнд нийслэл, орон нутгийн 100 сурагч оролцож байна.Энэхүү үйл ажиллагаанд оролцогч хүүхдүүдэд “Кино гэж юу вэ, Кино хэрхэн бүтдэг вэ” сэдвээр танилцуулга хийж, кино зохиол, найруулга, кино продюсер, орчуулгын киноны дуу оруулалт, киноны нүүр хувиргалт, кино зураглаач, кино зураач, кино жүжигчин гэсэн долоон чиглэлээр уран бүтээлч зочин багш нар мэдээлэл хийлээ.Мөн оролцогч хүүхдүүд “Цөлжилтийн эсрэг бидний дуу хоолой” сэдвийн дор 5-10 хүний бүрэлдэхүүнтэй багт хуваагдаж, орон нутагт тулгамдаж буй байгаль орчны доройтлыг тусгасан богино хэмжээний кино бүтээж өрсөлдөнө.Сурагчдын бүтээлийг мэргэжлийн комисс агуулгын нийцэл, бүтээлч байдал, үзэл бодлын илэрхийлэл, хэл найруулгын шалгуураар үнэлж, шилдэг киног тодруулан Цөлжилтийн эсрэг НҮБ-ын бага хурал (COP17)-ын үеэр олон нийтийн хүртээл болгоно гэж Соёл, урлагийн газраас мэдээллээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан