Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтнүүд мэргэшүүлэх сургалтад хамрагдлаа

Онцгой байдлын ерөнхий газраас “Ололт амжилтын түлхүүр” сургалтын төвтэй хамтран Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтэн бэлтгэх мэргэшүүлэх сургалт, дадлагыг 14 хоногийн хугацаанд зохион байгууллаа.

Сургалтын хүрээнд алба хаагчдад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль эрх зүйн орчин, эрсдэлийн менежмент, үйлдвэрлэлийн ослын судалгаа, хөдөлмөрийн эрүүл ахуй, эрүүл мэнд, сэтгэлзүйн дэмжлэг, анхны тусламж, ISO 45001:2018 менежментийн тогтолцоо зэрэг онол, практик хосолсон мэдлэг, ур чадварыг эзэмшүүлсэн юм.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал нь зөвхөн дүрэм, журам мөрдүүлэх асуудал бус байгууллагын тогтвортой үйл ажиллагаа, хүний нөөцийн бодлого, удирдлагын манлайллын салшгүй хэсэг.

Тиймээс албаны хэмжээнд “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг сахиулах зарим арга хэмжээний тухай” 01 дүгээр албан даалгаврыг хэрэгжүүлж, “Онцгой байдлын албанд -Эрүүл, аюулгүй ажлын байр” аяныг зохион байгуулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан