Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газраас 65 сая еврогийн хөнгөлөлттэй зээл авах хэлэлцээрийн төслийг дэмжив

Улсын Их Хурлын Төсвийн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаан боллоо.

Тус хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын “Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийн төслийг зөвшилцөв.

Сангийн сайд З.Мэндсайхан, Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллений 2025 оны 5 дугаар сард хийсэн төрийн айлчлалын үеэр 60 сая еврогийн эх үүсвэртэй Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг байгуулах эрмэлзлэлийн захидлыг хоёр улсын Сангийн яам хооронд байгуулсан болохыг тус хуралдаанд танилцууллаа.

Хэлэлцээрийн хүрээнд холбогдох яамдаас санал авч, ЭЗХЯ-наас эдийн засаг, нийгмийн үр өгөөж, хөгжлийн бодлого төлөвлөлтийн баримт бичигт туссан байдлаар нь эрэмбэлсэн. Үүний дагуу төслийн жагсаалтыг Австрийн талд хүргүүлэн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн дүнг 65 сая евро байхаар тохиролцсон юм.

Зээлийн эх үүсвэр нь 1 хувийн хүүтэй, 09 хувийн хүүгийн баталгааны шимтгэлтэй, 19 жилийн хугацаатай, эхний 4 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй бөгөөд тус хэлэлцээр нь олон улсын хууль дүрмийн дагуу Улсын Их Хурлаар заавал батлагдах гэрээ юм.

Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар төслийг хэлэлцэх үеэр гишүүд асуулт асууж, хариулт авсан. Улмаар санал хураалт явуулахад гишүүдийн олонх буюу 56.3 хувь нь Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын “Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийн төслийг зөвшөөрч гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгохыг дэмжлээ.

Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газраас 65 сая еврогийн хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр ХСҮТ, ГССҮТ, ЭХЭМҮТ, УНТЭ, Цэргийн төв эмнэлэг, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр зэрэг долоон байгууллагын нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг шинэчлэх, суурилуулах, хүний нөөцийг чадавхжуулах төсөл хэрэгжүүлнэ гэж Монгол Улсын Сангийн яамнаас мэдээллээ.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан