Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
"Борооны ус их тогтдог, эрсдэлтэй 41 байршилд мотопомпууд байрлуулна"

Нийслэлийн Онцгой комиссын 2026 оны анхдугаар хуралдаан боллоо. Хуралдаанаар Улаанбаатар хотын үерийн хариу арга хэмжээний бэлэн байдал, хэрэгжүүлж буй арга хэмжээ, гол, усны ослоос урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтыг эрчимжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцжээ. Хуралдаанаар НОК-ын дарга Б.Пүрэвдагва иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлд анхаарч цаашид дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон байна.

Улаанбаатар хотын үер, усны байгууламжийн 70 хувийн насжилт хэтэрсэн бөгөөд борооны ус зайлуулах гол шугамуудын дийлэнхийг 1990 оноос өмнө хийжээ.

 

2026 онд нийслэлийн хэмжээнд олон жилийн дунджаас дулаан, хур тунадас их орох төлөвтэй байна.

Иймд үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, мэргэжлийн байгууллагуудын хүн хүч, техник хэрэгсэл, нөөцийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгов.

Нийслэлийн хэмжээнд борооны ус ихээр хуримтлагддаг, эрсдэл бүхий 41 байршилд 60 мотопомпыг байрлуулахаар бэлтгэл хангаж байна. Мөн үерийн эрсдэлтэй бүсэд амьдарч буй 2000 орчим айл өрхийг үе шаттай нүүлгэх арга хэмжээг эрчимжүүлэх ажлын хэсэг байгуулахаар төлөвлөжээ. Түүнчлэн үерийн хамгаалалтын далан, авто замын ус зайлуулах шугам сүлжээ, байгууламжийг өргөтгөх, шинэчлэх ажлыг эрчимжүүлнэ.

Тус хуралдаанаар мөн хүүхэд хамгааллын орчныг сайжруулах талаар хэлэлцжээ. Энэ хүрээнд

  • бүх шатны боловсролын байгууллага, төрийн болон хувийн хэвшлийн хүүхэд хамгааллын байгууллагуудын орчныг сайжруулах,
  • нийтийн эзэмшлийн тоглоомын талбай, хашаа, ногоон байгууламж, хүүхдийн зуслан, асрамжийн төв, халамжийн газар, хүүхдийн сувиллуудад хяналт шалгалт зохион байгуулж, аюулгүй байдлыг хангуулахыг үүрэг болгосон.

Мөн тэрбээр боловсролын байгууллагаар дамжуулан эцэг эх, хүүхдүүдэд аюул, ослоос урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлаа хангах талаарх ойлголт, мэдээллийг хүргэх ажлыг эрчимжүүлэх чиглэл өгөв.

Эх сурвалж: НЗДТГ, ХМОНХХ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан