Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
“БАГ-116” АРГА ХЭМЖЭЭ ОТГОН СУМАНД ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Завхан аймгийн Засаг даргын захирамжаар “Баг-116” арга хэмжээг сумдад хэрэгжүүлж байна. Энэ амралтын өдрүүдэд Отгон сумын Буянт, Баянбулаг, Бадрал, Соёл, Онц, Хужирт багийн иргэдэд төрийн үйлчилгээг хүргэж байна. Арга хэмжээнд аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Мөнхзориг нар оролцлоо.

Багийн иргэд, малчид “Баг-116” арга хэмжээний эрүүл мэндийн бүх төрлийн үзлэг, шинжилгээнд идэвхитэй хамрагдаж байна.

Мөн Татвар, даатгал, газрын асуудал, Хөдөлмөр, халамж, Хүүхэд, гэр бүл, Улсын бүртгэлийн үйлчилгээнүүдийг авч байна.

Түүнчлэн ХЖТ-ын уран бүтээлчдийн урлагийн тоглолтыг үзэж, Тогоочдын холбооны зөв хооллолтын сургалтад хамрагдаж байгаа юм.

“Баг-116” арга хэмжээ 8,9-ний өдрүүдэд Шилүүстэй суманд, 10,11-ний өдрүүдэд Цагаанчулуут суманд, 13-ны өдөр Эрдэнэхайрхан суманд үргэлжилнэ.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан