Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарын ажилтан, байгаль хамгаалагчидтай уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх байгаль орчны салбарын ажилтан, албан хаагчид, байгаль хамгаалагчид, байгаль орчны улсын байцаагчид, экологийн цагдаагийн алба хаагчидтай уулзлаа.

Ерөнхийлөгч хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, эко системийг хамгаалах, байгалийн баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, цөлжилтөөс сэргийлэх болон байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх үйлсэд хүчин зүтгэж байгаа бүх хүнд талархал илэрхийллээ.

Тэрбээр төрийн тэргүүнээр сонгогдсоноосоо хойш хийсэн ажил, хэрэгжүүлж байгаа үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрийн явц, гадаад харилцаа, улс орны нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар товч танилцууллаа.

чин, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Ерөнхийлөгчийн баримталж буй бодлого, манлайлал, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь усны нөөцөө хамгаалах, цөлжилт, газрын доройтолтой тэмцэх, биологийн олон янз байдлыг хамгаалахад чухал хувь нэмэр болж байгааг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир хэллээ.

Ирэх 8 дугаар сард Улаанбаатар хотноо НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал болно.

Дэлхийн 190 гаруй орны 10 мянга орчим төлөөлөгч оролцох энэ хурлаар цөлжилт, газрын доройтол, ган гачиг, бэлчээр зэрэг хүн төрөлхтний өмнө тулгамдаж буй байгаль орчны асуудал, сорилт, шийдэх арга замыг хэлэлцэх юм.

Манай улс “Газар-Ус-Мод” томьёоллын хүрээнд тодорхой санаачилгуудаа танилцуулж, 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө татах зорилт дэвшүүлээд байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан