Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатар хотноо аймаг, нийслэлийн байгаль орчны хяналтын улсын байцаагч, химийн бодисын асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд зориулсан чадавхжуулах сургалтыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны харьяа Байгаль орчин, судалгаа шинжилгээний төвд ө Б.Пүрэвдагва: Хот бизнес эрхлэгчидтэй өрсөлдөхгүйгээр дэмжиж, хамтран ажиллана Нөөцийн махыг нөхөн нийлүүлэх, малчид өөрсдөө махаа шууд борлуулах лангуу, цэг ажиллуулах боломжийг бүрдүүлэх үүрэг өгөв Таван шарын төмөр зам доогуурх "Нүхэн гарц" төслийн явган зорчигч болон дугуйн замыг хийж дуусгажээ Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байхыг зөвлөж байна COP17: Орон нутгийн иргэдэд зориулсан бүсчилсэн зөвлөлдөх уулзалт Төв аймгаас эхэллээ С.Бямбацогт: Баялаг бүтээгчдийн ачааг хөнгөлж, иргэдийн гар дээр очих бараа бүтээгдэхүүний үнийг бууруулахыг зорьж байна Нийслэлийн төсвийн тодотголын төслийг хэлэлцээд НИТХ-ын ээлжит бус 13 дугаар хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжлээ “Чингис хаан ба Монголчуудын ертөнц” үзэсгэлэн ирэх аравдугаар сард Берлинд нээгдэнэ Монополын эсрэг газрын ажлын хэсэг орон нутагт ажиллалаа
Нөөцийн махыг нөхөн нийлүүлэх, малчид өөрсдөө махаа шууд борлуулах лангуу, цэг ажиллуулах боломжийг бүрдүүлэх үүрэг өгөв

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат өнөөдөр Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ч.Мэндбаяр, Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа, үйлчилгээний газрын дарга Ж.Дуламсүрэн нарыг хүлээн авч уулзаж, нөөцийн махны нийлүүлэлт, борлуулалтын явцын талаар мэдээлэл сонсож, тодорхой үүрэг, чиглэл өглөө.

Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд 2026 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн нөөцийн махыг худалдаанд гаргасан боловч дөрөвдүгээр сард нөөцийн махны нийлүүлэлт багасаж, үнэ өссөн. Тиймээс тавдугаар сарын 18-нд "Үнийн өсөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын тогтоол гарч, нөөцийн махыг сүлжээ дэлгүүр, худалдааны төвүүдээр жигд хүртээмжтэй, тогтвортой нийлүүлж, худалдааг 2026 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид, дэмжлэг үзүүлж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат нарт тус тус даалгасан юм.

Тухайн үед (2026.05.18) гэрээ байгуулсан аж ахуйн нэгжүүдийн агуулахад нийт 1400 тонн нөөцийн мах байгаа гэсэн тооцоо гарч, цахим төлбөрийн баримтгүй худалдаалсан нөөцийн махны хэмжээгээр тухайн аж ахуйн нэгжүүд орон нутгаас нөхөн бүрдүүлж, зах зээлд нийлүүлэх ажлыг 05 дугаар сарын 25-ны өдрийн дотор зохион байгуулах үүрэг чиглэлийг өгсөн. Гэвч энэ талаар гэрээт компаниуд хангалтгүй ажилласан болохыг сайд өнөөдрийн уулзалтаар анхааруулж, гэрээний үүргээ биелүүлээгүй компаниудын тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл хатуу арга хэмжээ авахыг чиглэл болголоо.

Түүнчлэн нийслэлийн зүгээс хяналт, шалгалт хийгдэхэд нөөцийн махны үлдэгдэл 600 тоннд хүрэхгүй байгаа гэдгийг тогтоогоод байна. Тиймээс дутаж буй махыг тухайн компаниудаар нөхөн нийлүүлүүлэх, үнийн зөрүү, үйл ажиллагааны зардал зэрэгт зарцуулсан хөрөнгийг эргүүлэн төлүүлэх үүрэг өглөө.

Мөн ойрын өдрүүдэд нийслэлийн томоохон худалдааны төвүүдэд малчид бэлтгэсэн махаа өөрсдийн гар дээрээс шууд худалдах лангуу, өргөтгөсөн худалдааны цэг гарган ажиллуулахыг сайд Ц.Идэрбат Улаанбаатар хотын ерөнхий менежер Ч.Мэндбаярт даалгав гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан