Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө мэдээлэл олгоход анхаарч ажиллана

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүлийн өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч Жо Сүн Ёлийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан Монголын Өмгөөлөгчдийн холбоо болон Сөүлийн Өмгөөлөгчдийн холбоо хоорондын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгааг сайшааж, энэхүү хамтын ажиллагаа нь БНСУ-д оршин суугаа Монгол Улсын иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад бодит хувь нэмэр оруулж байгааг онцлон тэмдэглэв.

Өнөөдрийн байдлаар Бүгд Найрамдах Солонгос Улсад 60 гаруй мянган монгол иргэн оршин сууж, түүний дотор 20 гаруй мянган оюутан суралцаж байгааг дурдаад, тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх асуудал чухал байгааг тэмдэглэлээ.

Мөн энэ чиглэлд хоёр улсын мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагааны ач холбогдлыг онцлов.

Уулзалтаар талууд Монгол Улсын иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, эрх зүйн мэдээлэл, зөвлөгөөний хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх асуудлаар ярилцав.

Сөүлийн Өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч Жо Сүн Ёлийн зүгээс БНСУ-д оршин суугаа Монгол Улсын иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад онцгойлон анхаарч ажилладгаа илэрхийлэв.

Түүнчлэн БНСУ-д суралцаж буй зарим монгол оюутнууд хууль, дүрэм журмын талаарх мэдлэг, мэдээлэл дутмаг байдлаас шалтгаалан гэмт хэрэг, зөрчилд холбогдох эрсдэл үүсдэг болохыг дурдаад, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх хүрээнд хууль зүйн мэдээлэл, зөвлөгөө өгөх үйл ажиллагааг үргэлжлүүлэн дэмжиж ажиллахаа илэрхийллээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан