Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
"Тэнгэр" олон улсын наадам зохион байгуулагдаж байна

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Тэнгэр тайлал” НҮТББ-тай хамтран 2026 оны зургаадугаар сарын 12-14-ний өдрүүдэд “Тэнгэр” олон улсын наадмыг зохион байгуулах гэж байна.  

Монгол уламжлалт ёс заншлын салшгүй чухал соёлын өв болох тэнгэр, газар шүтлэгийн зан заншлыг тусгай сонирхлын аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон хөгжүүлж, Улаанбаатар хотыг олон улсад сурталчлах зорилгоор “Тэнгэр” олон улсын наадмыг гурав дахь жилдээ зохион байгуулж байна. Наадмын хүрээнд өнөөдөр дэлхийн олон улсын бөөгийн эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдлаа. “Тэнгэр” наадмыг угтсан энэхүү эрдэм шинжилгээний хурал нь бөөгийн үүсэл хөгжил, тэнгэр шүтлэгийн хүн төрөлхтөнд үзүүлэх ач холбогдол, байгалийнхаа төлөө хийх зан үйл болон дэлхийн цэнгэг усны нөөц, хомсдолын талаар хэлэлцэж, эрдэмтэн судлаачид өөрсдийн хийсэн судалгааны ажлаа танилцуулав. Энэ үеэр язгуур урлагийн тоглолт, морьт харвааны үзүүлбэр, морин циркийн үзүүлбэр болон орон орны бөөгийн өв соёлтой танилцан отгуудаар зочлох, морь унах, зэрэг олон арга хэмжээ болно.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан