Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Евроазийн их солилцоо: Ирээдүйн боломж, хамтын ажиллагаа” сэдэвт Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулганыг зургаадугаар сарын 15-20-ны өдрүүдэд Чингис хаан Үндэсний музейд зохион байгуулна.Чуулганы талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон Чингис хаан Үндэсний музейгээс өнөөдөр /2026.06.12/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тус чуулганд дэлхийн 20 гаруй орны 55 музейн удирдлага оролцож, музейн хамтын ажиллагаа, бодлого, удирдлага, соёлын өвийн хадгалалт, хамгаалалт, дижитал музей, инноваци, музейн боловсрол, олон нийт, маркетингийн чиглэлээр санал солилцоно.Мөн Евроазийн музейн хамтын ажиллагааны шинэ хэлэлцүүлэг өрнүүлж, цаашид бүс нутгийн музейнүүдийг холбосон хамтын ажиллагааны нэгдэл байгуулах боломжийг хэлэлцэхээрээ онцлог юм.2026 онд Олон улсын музейн зөвлөл /ICOM/ “Хуваагдмал дэлхийг нэгтгэж буй музейнүүд” уриа дэвшүүлсэн нь өнөөгийн олон улсын түвшинд үүсээд буй соёл, нийгэм, геополитикийн хуваагдлыг багасгах, харилцан ойлголцол, яриа хэлцэл, хүртээмжтэй байдал, энх тайвныг бэхжүүлэхэд музейн гүйцэтгэх үүргийг онцолж байна. Энэ нь Монгол Улсад зохион байгуулагдах чуулганы ач холбогдол, агуулгатай нийцэж байгааг зохион байгуулагчид тэмдэглэв.

Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун хэлэхдээ, Евроазийн шилдэг музейнүүдийн удирдлагууд Монгол Улсад анх удаа ийм өргөн бүрэлдэхүүнтэй чуулах гэж байгааг онцоллоо. Тэрбээр уг чуулган нь Чингис хаан Үндэсний музейн үйл ажиллагааг олон улсад сурталчлах төдийгүй Монголын бусад музейн гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, дэлхийн тэргүүлэх музейнүүдийн туршлагаас суралцах, үзэсгэлэн солилцох, сан хөмрөгөө баяжуулах боломж нээж өгнө гэв.Мөн Монгол Улсыг соёлоор дамжуулан дэлхийд таниулах, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чуулган чухал хувь нэмэр оруулна гэдгийг дурдлаа.Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Б.Сэргэлэн чуулганыг соёлын дипломат харилцаа, зөөлөн хүчний бодлогын хүрээнд Монгол Улс олон улсын музейн салбарт шинэ хуудас нээж буй үйл явдал гэж тодотгов. Тэрбээр энэ арга хэмжээ нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийн соёл, хүмүүнлэгийн дипломат харилцааны зорилттой нийцэж байгааг хэллээ.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Соёлын өвийн хэлтсийн дарга Б.Даваацэрэн музей нь хүнийг бүх талаар хөгжүүлэх орон зай, соёлын боловсрол олгох чухал орчин гэдгийг онцлов. Тэрбээр 2021 онд Музейн тухай бие даасан хууль батлагдсанаар музейн үйл ажиллагааны зохион байгуулалтыг боловсронгуй болгох эрх зүйн орчин бүрдсэн бөгөөд музейн салбарт чиглэсэн хөрөнгө оруулалт жилээс жилд нэмэгдэж байгааг дурдлаа.

Чуулганы үеэр Ази, Европын улс орнуудын тэргүүлэх музейн удирдлагууд илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэн, цаашдын хамтын ажиллагааны чиглэлүүдийг тодорхойлох юм.Зохион байгуулагчдын зүгээс энэ удаагийн чуулган нь Монгол Улсын музейн салбарыг олон улсын хамтын ажиллагааны шинэ шатанд гаргах, бүс нутгийн хэмжээнд соёлын өв, музейн хамтын ажиллагааг идэвхжүүлэх чухал боломж болно гэж үзэж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан