Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIII хуралдаанаар нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг өнөөдөр хэлэлцэж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Олон улсын геополитикийн нөхцөл байдлын нөлөөгөөр нефт, шатахууны үнэ өсөж, нийтийн тээвэр, хог хаягдлын менежмент, ногоон байгууламжийн арчилгаа зэрэг нийслэлийн суурь үйлчилгээний зардалд нөлөөлж байна.

Иймд үйлчилгээг хэвийн, тогтвортой үргэлжлүүлэх нэмэлт санхүүжилтийг шийдвэрлэх зорилгоор нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг өргөн барьсан. Түүнчлэн Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд 2026 оны тавдугаар сарын 31-ний өдрийн байдлаар гэрээ байгуулагдаагүй хөрөнгө оруулалтын төслүүдийн санхүүжилтийг нийслэлийн төсвөөс хассан. Ингэснээр төсвийн үр ашиг, сахилга хариуцлагыг нэмэгдүүлэхээр тооцож байна” гэлээ.

Нийслэлийн төсвийн тодотголд нийслэлийн 2026–2027 оны өвөлжилтийн бэлтгэл хангах, агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээнд шаардлагатай нэмэлт эх үүсвэрийг шийдвэрлэхээр тусгажээ. Тодруулбал, галлагааны улиралд 280 мянган тонн хагас коксон шахмал түлш, 150 мянган тонн сайжруулсан шахмал түлш (мидлинг) худалдан авч, хэрэглэгчдэд нийлүүлэх юм. Харин 2027-2028 оны галлагааны улиралд эх орныхоо хүрэн нүүрсийг хагас коксжуулж хэрэглэх боломжийг судалж байна.

2026 оны нийслэлийн төсвийн орлогын хүлээгдэж буй гүйцэтгэл болон он дамжин зарцуулагдах мөнгөн хөрөнгийн үлдэгдлийн бодит хэмжээ анхны төсөөллөөс өөрчлөгдсөн байна. Тиймээс төсвийн орлого, санхүүжилтийн эх үүсвэрийн тооцооллыг бодит нөхцөл байдалд нийцүүлэн шинэчлэхээр хэлэлцэж байгаа юм.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан