Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Австраличууд нийтээрээ хятад хэл судална
Ирэх 15 жилд Австралийн хүүхэд залуус нийтээрээ хятад хэлийг шамдан судлах нь. Үүнийг бүр төрийн бодлогын хэмжээнд авч үзэж, Хятад тэргүүтэй Азийн түгээмэл хэлийг сурах хэрэгтэй хэмээн Засгийн газар нь тогтоож өглөө. Өчигдөрхөн Австралийн Ерөнхий сайд Жулия Гиллардын олон нийтэд танилцуулсан “Австрали Азийн эрин зуунд” хэмээх 312 хуудас бүхий үндэсний томоохон 25 зорилтод үүнийг тусгасан байна.
2025 он гэхэд австраличуудын хүрсэн байх ёстой 25 зорилго бүхэлдээ Австралийн гадаад бодлогыг Ази руу чиглүүлж, ирэх 20 жилд дундаж давхаргын иргэдийнхээ тоогоор дэлхийд тэргүүлэгч болох энэ тивийн улс орнуудтай хэрхэн үр ашигтай харилцах талаар тусгажээ. Тухайлбал, Ази судлалыг дунд сургуулийн сургалтын агуулгын гол цөм болгож, бүх сурагч оюутнуудад мандарин, хинди, индонези, япон зэрэг хэлийг судлах боломжоор хангах, бизнесийн удирдагчдыг илүү Ази руу чиглэсэн хандлагатай болгох талаар заажээ.
“Азийн өсөлт хөгжил бол бүх австраличуудын хувьд онцгой боломж бас сорилт байх болно.Бидний ирээдүй оршин амьдарч байгаа энэ бүс нутагтайгаа хэрхэн холбогдсоноос, бидний хийсэн сонголтоор шийдэгдэнэ” гэж Ерөнхий сайд Ж.Гиллард энэхүү төлөвлөгөөг танилцуулахдаа мэдэгджээ. Дээрх төлөвлөгөөнд Австралийн иргэдийн жилийн дундаж орлогыг одоо байгаа 62 мянган доллараас 73 мянган доллар хүргэнэ хэмээн зорилго тавьсны дээр боловсролын системээ сайжруулж, дэлхийн хэмжээнд эхний тавд ордог болгоно гэжээ. Мөн дэлхийн топ 100 их сургуулийн 10 нь Австралийнх байх ёстой гэсэн томоохон зорилго ч тавьжээ.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан