Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Олон улсын цахим уулзалтыг зохион байгууллаа

Олон Улсын Эрүүгийн Цагдаагийн Байгууллага-Интерполын Хүрээлэн буй орчны аюулгүй байдлын газартай Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албаны удирдлага, холбогдох алба хаагчид Монгол Улсын Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, ялангуяа Уул уурхай, Ашигт малтмалын хууль бус олборлолт, Байгаль орчны доройтуулах үйл ажиллагаатай тэмцэх чиглэлээрх цаашдын хамтын ажиллагаа, алба хаагчдыг чадавхжуулах чиглэлийг тодорхойлох сэдвийн хүрээнд цахим уулзалт зохион байгуулагдлаа.

Уулзалтын үр дүнд Монгол Улсад хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийг 2 талаас санал солилцон тохиролцох, техник, хэрэгслийн дэмжлэг үзүүлэх, алба хаагчдын чадавхыг бэхжүүлэхэд хамтран ажиллахаар болов.

 Уулзалтад Интерполоос улсаас

1.Микеле Виале (Michele Viale)– Интерполын Хүрээлэн буй орчны аюулгүй байдлын хөтөлбөрийн Уул уурхай болон Хүрээлэн буй орчны бохирдлын гэмт хэргийн асуудал эрхэлсэн зохицуулагч

2.Лий Хиок (LEE Hyuk)-Интерполын Хүрээлэн буй орчны аюулгүй байдлын хэлтсийн эрүүгийн мөрдөгч

3.Патрициа Марселино (Patricia Marcelino)- Интерполын “GAIA” төслийн менежер нар

Монгол Улсын талаас Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Б.Оюутболд, Цагдаагийн ерөнхий газрын Интерполын Үндэсний төв товчооны Ажлын албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Баясгалан болон холбогдох бусад албан тушаалтнууд оролцсон.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан