Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
С.Есенин: Яруу найрагч байна гэдэг өрөөл бусдын сэтгэлийг засч явахын нэр

Яруу найрагч байх гэдэг яггүй хүнд ажил аа

Яг л амьдралыг үнэнээр цэх, шулуун ярих юм бол

Өөрийнхөө биеийг огтчихоос өчүүхэн төдий ч буцалгүй

Өрөөл бусдын сэтгэлийг засч явахын нэр ээ хэмээн С.Есениний шүлэглэснийг Б.Явуухулан монгол хэлнээ буулгасан байдаг. Рязаны буржгар үст, цэнхэр нүдэт залууг бүх дэлхий өнөөг хүртэл амьд мэтээр шүтэн биширч хүндлэн дээдэлсээр байна. Түүний яруу найргийн оргил болсон “Шаганэ, чи миний Шаганэ” шүлгийг дэлхийн өнцөг булан бүрт  орчуулан хайр дурлалын дээд илэрхийлэл болгон уншсаар байна. Төрөлх орос хэлээ хайрлан дээдлэхдээ бусдын хэлэнд нүд унагаагүй алдарт С.Есенин дурлалт бүсгүйдээ  зориулан

Шаганэ ты моя, Шаганэ!
Потому, что я с севера, что ли,
Я готов рассказать тебе поле,
Про волнистую рожь при луне.
Шаганэ ты моя, Шаганэ.

Потому, что я с севера, что ли,
Что луна там огромней в сто раз,
Как бы ни был красив Шираз,
Он не лучше рязанских раздолий.
Потому, что я с севера, что ли…
хэмээн шүлэглэж байжээ.

Оросын яруу найргийн сод төлөөлөгч Сергей Есениний бүтээлд шунан дурлаж унших хүсэлдээ хөтлөгдөх төрөлх хэлэндээ буулгах хүсэлдээ хөтлөгдөж яваагүй найрагч байдаггүй биз. Энгийн нэгний сэтгэлд ч гэгээ оруулах увидастай түүний гайхамшигт бүтээлүүд зуунаас зууныг элээн мөнхөрсөөр.Түүний зохиол бүтээлийг М.Цэдэндорж, Д.Алтангэрэл, Б.Хишиг-Ундрал, Х.Хангайсайхан, Ж.Нэргүй нарын дуун хөрвүүлэгч нар монголын уншигч түмэндээ хүргэсэн байдаг билээ.

 Тэгвэл энэ л дуун хөрвүүлэгчдийн түүний тухай бичсэн намтар түүх болоод гайхамшигт шүлгийг нь эмхэтгэн “ Есенин Монголд” номыг уншигч танд бидний танил яруу найрагч Д.Ган-Очир эмхэтгэн баринтаглаад өргөн барилаа. Тэрээр ““ Есенин Монголд” ном нь яруу найрагт хайртайн минь хамгийн тод илрэл. Яг үүн шиг залуучууд маань номонд хайртай байж, номыг бүтээхийн шалтгаанд цаг үргэлж унаж, түүндээ хүрэх гэж тэмүүлж байгаасай гэсний үндсэн дээр бүтээсэн болно” хэмээн эмхэтгэхийн учраа тайлбарлажээ.


0 Сэтгэгдэл
Gan-Ochiroo chamd amjilt husie. Uchir n ene tsag ued er n chamaas uur Esening orchuulj suudag hun odoonii zaluusd lav bhgui. Tiimees chi uneheer yaruu nairag hemeeh tansag medremjiin amtan orchihson um shig bna. Esenin neeren tiim bogino naslahdaa yaj tiim yaruu tansag tuurvil uldeej chadsan bolo. Bas ter uchir bituuleg alagdsanshde.
амжилт
Хамгийн их уншсан