Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн удирдлагын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр (2026.06.22) БНТУ-ын Дотоод хэргийн яамны харьяа Гамшиг, онцгой байдлын удирдлагын газар (AFAD)-ын дарга Али Хамза Пехливантай албан уулзалт хийлээ.

Уулзалтаар талууд гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн удирдлагын чадавхыг бэхжүүлэх, мэдээллийн технологид суурилсан орчин үеийн шийдлүүдийг нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцов.

Шадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын AFAD байгууллагын гамшгийн удирдлагын нэгдсэн мэдээллийн сан, мэдээллийн технологид суурилсан удирдлагын тогтолцоо нь гамшгийн эрсдэлийг шуурхай үнэлэх, хариу арга хэмжээг оновчтой зохион байгуулахад өндөр үр дүнтэй туршлага болж байгааг онцолж, энэхүү туршлагаас суралцах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

Мөн Онцгой байдлын байгууллагын алба хаагчдыг AFAD-ийн Зарлан мэдээллийн төвийн үйл ажиллагаанаас туршлага судлуулах, гамшгаас урьдчилан сэргийлэх, эрэн хайх, аврах ажиллагаа болон гамшгийн хор уршгийг арилгах үйл ажиллагаанд агаараас тандалт, үнэлгээ хийх зориулалттай дэвшилтэт технологийн дрон нийлүүлэх чиглэлээр хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар хэлэлцэв.

Туркийн Засгийн газрын тэтгэлгээр гамшгийн менежмент, нийтийн эрх зүй, механик инженерчлэл, физик нөхөн сэргээх чиглэлийн сургалтыг үргэлжлүүлэх, Анталья хот дахь Ойн сургалтын олон улсын төвд онцгой  байдлын байгууллагын алба хаагчдыг сургах, ойн түймэртэй тэмцэх туршлага солилцох, хамтарсан сургалт зохион байгуулах боломжийн талаар мөн санал солилцсон юм. 

Талууд 2018 онд байгуулсан “Гамшгаас хамгаалах салбарт хамтран ажиллах тухай” харилцан ойлголцлын санамж бичгийн хэрэгжилтийг эрчимжүүлж, 2025 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНТУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр байгуулсан баримт бичгүүдийн хүрээнд гамшгаас хамгаалах салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахаар тохиролцов гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан