Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Нийслэлийн Ерөнхий архитектор Б.Батцолмон хот байгуулалтын чиглэлээр ШУТИС-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын хот байгуулалтын салбарын тогтвортой хөгжлийг дэмжих, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор нийслэлийн Ерөнхий архитектор Б.Батцолмон, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Барилга, архитектурын сургуулийн Хот төлөвлөлтийн тэнхимийн эрхлэгч Э.Пүрэв-Эрдэнэ нар харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.

Санамж бичгийн хүрээнд Улаанбаатар хотын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн үйл ажиллагаанд эрдэм шинжилгээ, судалгаа, инновацын үр дүнг нэвтрүүлэх, шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэр гаргалтыг дэмжих чиглэлээр хамтран ажиллах юм.

Тодруулбал, дараах дөрвөн чиглэлээр хамтран ажиллана.

  • Улаанбаатар хотын хөгжилд тэргүүлэх чиглэлийн судалгааг хамтран гүйцэтгэж, зөвлөмж боловсруулна.
  • Хот байгуулалтын нэгдсэн бодлогын хүрээнд хотын инженерийн дэд бүтэц, нийтийн эзэмшил, ногоон байгууламжийн хүртээмж, орон сууцны хорооллын төлөвлөлтөд тулгамдаж буй асуудлуудыг судалж, хамтран ажиллана.
  • Улаанбаатар хотын орон зайн мэдээллийн санг хамтран хөгжүүлэхэд оролцоно.
  • Оюутан, судлаач, мэргэжилтнүүдийн дадлага, сургалт болон мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллана.

Энэхүү хамтын ажиллагаа нь судалгаанд суурилсан хот байгуулалтын тогтолцоог төлөвшүүлж, Улаанбаатар хотын тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан