Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
“ОТГОНТЭНГЭР” НИСЭХ БУУДЛЫН 70 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА

1956 оны 6 дугаар сард Донойн хөндийд АН-2 онгоцоор ачаа шуудан, зорчигч тээврийн нислэг үйлдэж эхэлсэн түүхтэй “Отгонтэнгэр” нисэх буудлын 70 жилийн ой тохиож байна.

Ойн баярын хурлын арга хэмжээнд аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр, “Отгонтэнгэр” нисэх буудлын дарга Д.Алтан-Уул, Иргэний нисэхийн ерөнхий газрын менежер Э.Мишээл, Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат нисгэгч Р.Батнасан, Гавьяат нисгэгч С.Гантөмөр болон үе үеийн алба хаагчид оролцов.

Баярын хурлын үеэр аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр “Отгонтэнгэр” нисэх буудлыг Олон Улсын 4С зэрэглэлтэй болгох, Тосонцэнгэлийн онгоцны буудлын байгууламжийг сайжруулах, үйл ажиллагааг дэмжиж ажиллахаар төлөвлөж буйгаа хэллээ.

Анх шороон зурвасаас эхэлж байсан нисэх буудал нь эдүгээ 2859 метрийн урттай хатуу хучилтат хөөрч буух зурвас, иж бүрэн барилга байгууламжтай, түнш байгууллагууд болон зорчигчдын найдвартай харилцаа, итгэлцэл, орон нутгийн тээвэр логистикийн тогтвортой байдалд үнэтэй хувь нэмэр оруулагч томоохон нэгж болоод байна.

Түүхт 70 жилийн ойн баярын үеэр баярын хурал, бөхийн барилдаан, нисэх буудлын анхны туурьт хүндэтгэл үзүүлэх, одоогийн үйл ажиллагаатай танилцах зэрэг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлнэ.

image
image
image
image
image
image
image
image
image
image
image
image
image
image
image
image
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан