Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ

Эрчим хүчний салбарын удирдлагуудын цалинг нэмэхгүй, инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ

Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоо болон Дулаан цахилгаан үйлдвэрлэгч, түгээгчдийн үйлдвэрчний эвлэлийн холбоо өчигдөр хэвлэлийн хурал зарласан.

Тэд цалинг арван хувиар нэмэх нь хангалтгүй, энэ онд багтаан 30 хүртэл хувиар, үе шаттай нэмүүлэх шаардлага тавьсан юм. Үүнтэй холбоотойгоор Эрчим хүчний сайд Б.Найдалаа өчигдөр Төрийн ордонд дараах мэдээллийг өгөв. 

-Одоогоор салбарын ажилчдын цалинг 30 хувиар нэмэх төсвийн боломжгүй. Бидэнд байгаа бүх боломжоо шавхаад 10 хувиар л нэмэх боломж байна. Ерөнхий сайд, Засгийн газар шидтэнүүд биш тул бодит байдалд нийцсэн шийдвэр гаргалаа
   
Бодит боломждоо тулгуурлаад цалингийн санг маргаашаас 10 хувиар нэмнэ. Гэхдээ нийтээр нь хавтгайруулахгүй. Харьцангуй өндөр цалинтай захирал, удирдлагуудынхыг энэ удаа нэмэхгүй. Харин үйлдвэрлэл дээр ажиллаж буй инженер, техникийн ажилтан, цалин багатай залуусын цалинг нэмнэ. 

Цалингийн тогтолцоог шударга болгох ёстой. Энэ ажилд Үйлдвэрчний эвлэлийн холбоодыг хамтарч ажиллахыг урьж байна. 
Бид ажил хаяж биш, ажил хийж салбараа аварна. Ажил хаяхгүй байхыг салбарын ажилтнууддаа уриалж байна. Эрчим хүчний салбарынхан үүрэг хариуцлагаа маш сайн ухамсарласан байдаг
 гэв.     

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан