Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ

Прокурорын байгууллагаас Боловсролын зээлийн сангийн ажлын албаны даргын түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Д.Г-д холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Түүнийг нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж үзэж байгаа юм.

Тодруулбал, Д.Г нь 2022 оны аравдугаар сарын 28-ны өдрийн А/86 дугаар тушаалаар "Дэлхийн шилдэг их сургуулийн бакалаврын хөтөлбөрт суралцах оюутанд зээл олгох, эргэн төлүүлэх гэрээ"-ний үүргээ биелүүлээгүй суралцагчдад 421,530 ам.доллар буюу 1.43 тэрбум төгрөг, мөн тухайн оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр 447.9 сая төгрөг шилжүүлэн, бусдад давуу байдал бий болгосон гэж буруутгагдаж байна.

Мөн тэрээр 2022 оны А/28, А/52 дугаар "Урамшуулал олгох тухай" тушаалуудыг гаргаж, 796,656 төгрөгийн үр дүнгийн урамшууллыг өөртөө олгохоор шийдвэрлэж, өөртөө давуу байдал бий болгосон гэх хэрэгт холбогджээ.

Уг үйлдэлд нь Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна.

Эх сурвалж: УПЕГ

Twitter logoPost

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан