Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Гал түймэр унтраах тусгай зориулалтын автомашинууд үүрэг гүйцэтгэж эхэллээ

Монгол Улсын Засгийн газар,БНФУ-ын Засгийн газар хоорондын санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газарт хэрэгжиж байгаа “Гал унтраах тусгай зориулалтын машин нийлүүлэх II шатны төсөл”-өөр IV ээлжээр нийлүүлэгдсэн гал түймэр унтраах 32 болон 42 метр урттай автомеханик шатны 4 ширхэг автомашин, үйлдвэрийн барилга байгууламжийн гал түймрийг унтраах буюу хөөсөөр гал түймэр унтраах 2 ширхэг автомашиныг орон нутагт хуваарилан олголоо.

 

Дээрх тусгай зориулалтын автомашинуудыг Орхон, Хөвсгөл, Завхан, Увс, Дорнод, Дорноговь аймгуудын Онцгой байдлын газруудад хуваарилсан бөгөөд өнөөдрөөс эхлэн ард иргэдийн амь нас, эд хөрөнгийг авран хамгаалах ариун үйлсэд үүрэг гүйцэтгэж эхэллээ.Ингэснээр аймаг, орон нутгийн хэмжээнд өндөр барилга, байгууламжид гарсан гал түймэр болон үйлдвэрийн барилга байгууламж, газрын тосны бүтээгдэхүүнд гарсан гал түймрийг унтраах бэлтгэл, бэлэн байдал хангагдаж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан