Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
ОЛОН УЛСЫН БУРИАД ЗОН ОЛНЫ “АЛТАРГАНА-2026” НААДАМД МОНГОЛ УЛСААС 1,200 ТӨЛӨӨЛӨГЧ ОРОЛЦЛОО

Олон улсын Буриад үндэстний 16 дугаар “Алтаргана-2026” наадам 7 дугаар сарын 02-05-ны өдрүүдэд ОХУ-ын Улаан-Үүд хотноо болж өндөрлөлөө. Тус наадамд ОХУ, БНХАУ, Казахстан, Киргизстан болон Монгол Улсаас нийт 5,300 гаруй төлөөлөгч хуран цугласны дотор Монгол Улсаа төлөөлөн 6 аймгийн 1,200 хүн соёл урлаг, спортын бүхий л арга хэмжээнд идэвхтэй оролцов.Наадмын нээлтэд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж оролцон үг хэлсэн бол, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлангийн мэндчилгээг тус яамны газрын дарга Д.Жаргалсайхан наадамчдад уншиж сонордуулсан юм. Мөн Сэлэнгэ, Хэнтий, Дорнод аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, Д.Аюурбунь, Ш.Ёл нар болон Монгол Улсаас Улаан-Үүд хотноо суугаа Ерөнхий консул Ц.Ганхуяг зэрэг албаны хүмүүс байлцав.


Сайд Ж.Алдаржавхлан мэндчилгээндээ буриад зон олон эх хэл, түүх соёл, язгуур хэв шинжээ хадгалж үлдэхэд манлайлж буйг сайшаагаад, 30 гаруй жилийн түүхтэй энэхүү наадам нь өдгөө бүс нутгийн соёлын томоохон арга хэмжээ төдийгүй жуулчдын сонирхдог аялал жуулчлалын чухал бүтээгдэхүүн болж өргөжсөнийг онцлон тэмдэглэсэн байна.


Энэ удаагийн наадам соёл, урлагийн 18 төрлөөр зохиогдож, буриад бөх, сурын харваа, шатар, шагай наадай, морин уралдаан зэрэг спортын тэмцээнүүдээр өргөн дэлгэр үргэлжилжээ. Онцлоход, наадмын “Сээр хугалах” төрөлд Монгол Улсын тамирчин Б.Мөнхжаргал аваргалсан бөгөөд буриад бөх, сурын харваа, морин уралдаан, гоо бүсгүйн “Дангина” уралдаанд түрүүлсэн шилдэг оролцогчдыг “Патриот” УАЗ автомашинаар шагнасан байна.

Зохион байгуулагчдын зүгээс 17 дугаар “Алтаргана” наадмыг 2028 онд ОХУ-ын Эрхүү мужид, харин 2030 оны наадмыг Өвөр Байгалийн хязгаарт зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Дашрамд дурдахад, манай улсын Хэнтий аймаг 2028 оны наадмыг нутагтаа хүлээн авах эрхийн төлөө нэрээ дэвшүүлж өрсөлдсөн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан