Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
“Дэлхийн адууны өдөр”-ийг Монгол Улс олон улсын эрдэм шинжилгээний хурлаар эхлүүллээ

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэх тогтоол батлагдсантай холбогдуулан Монгол Улсад анх удаа зохион байгуулж буй “Монголын нүүдэлчид ба адуу” олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр Чингис хаан Үндэсний музейд эхэллээ.

Хурлыг нээж Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан хэлсэн үгэндээ “Адуу бол хүн төрөлхтний хөгжлийн түүхийг бүтээлцсэн үнэт өв бөгөөд Монгол нутаг Төв Азийн адууны соёлын хамгийн эртний ул мөрийг өөртөө агуулсан түүхэн үнэ цэн бүхий газар юм” хэмээн онцлов.

Мөн “Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулж буй энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хурлыг цаашид уламжлал болгон хөгжүүлж, Монголын нүүдлийн соёл, адууны өвийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр дэлхийд сурталчлах нь чухал болохыг тэмдэглэлээ.

Энэ удаагийн хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Чингис хаан Үндэсний музей, Кембрижийн их сургуулийн Монгол судлалын төв, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисс хамтран зохион байгуулж байна.

Хуралд Монгол, Их Британи, ОХУ, Казахстан, Япон зэрэг улсын 30 гаруй эрдэмтэн, судлаач оролцож, адууны соёлын өв, археологи, түүх, генетик, эдийн засаг, худалдааны чиглэлээр хийсэн судалгааны үр дүнгээ хэлэлцэж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан