Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
МОНГОЛ АДУУНЫ ЭХ ХЭВ ШИНЖИЙГ ТОДОРХОЙЛСОН "ХҮЛЭГ ЭРДЭНЭ" ҮЗЭСГЭЛЭН ГАРЧ БАЙНА

“Дэлхийн адууны өдөр-2026” арга хэмжээг тохиолдуулан зураач, урлаг судлалын ухааны доктор (Ph.D) Э.Гансүхийн "ХҮЛЭГ ЭРДЭНЭ" бие даасан үзэсгэлэн Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны үзэсгэлэнгийн танхимд 2026 оны 07 сарын 01-нээс 30-ны өдрүүдэд олон нийтэд хүрч байна.Үзэсгэлэнд дэлгэгдсэн бүтээлүүд нь сүүлийн 300 орчим жилд хамаарах монгол бичгээр туурвисан 40 гаруй судар болон сүүлийн 100 гаруй жилийн наадамд түрүүлж, айрагдсан 10,000 гаруй хурдан морины гэрэл зурагт тулгуурлажээ. Зураач эдгээр түүхэн баримт, өгөгдөлд үндэслэн монгол хүлгийн шинжийн дундаж төрхийг “Өртөөлөн дүрслэх аргачлал”-аар боловсруулж, судалгааны бүтээлүүд болгосон байна.


Судалгааны үр дүнд тодорхойлогдсон монгол хүлгийн дундаж төрх нь монгол адууны архетип буюу эх хэв шинжийг тодорхойлох суурь судалгаа болж чадсан юм. Нүүдэлчдийн соёл, сэтгэлгээний салшгүй хэсэг болсон адууны соёлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр, урлагийн бүтээлээр дамжуулан олон нийтэд танилцуулж байгаагаараа тус үзэсгэлэн онцлогтой билээ.


Эдгээр бүтээлүүд цаашид монгол адууны өв соёл, дүрслэх урлаг, угсаатны зүй, урлаг судлал зэрэг олон чиглэлийн судалгаанд ашиглагдах үнэ цэнтэй эх сурвалж болж байна.

 

1 Сэтгэгдэл
DIGITAL LIGHT SOLUTION offers solutions to help regain control of lost digital assets. Whether your bitcoins were stolen through hacking, lost due to forgotten keys, or inaccessible for any other reason, DIGITAL LIGHT SOLUTION has the experience to help you. Their team uses advanced blockchain technology with sophisticated cybersecurity techniques to navigate the complexities of cryptocurrency recovery. I truly appreciate their professionalism, communication, and dedication. Based on my personal experience, I would recommend DIGITAL LIGHT SOLUTION to anyone seeking cryptocurrency investigation and blockchain tracing services. Web-- https://digitallightsolution.com/ Email:support@digitallightsolution.com/ What'sApp +1 954-856-8045 -- https://wa.link/989vlf//
Хамгийн их уншсан