СОР17: Цөлжилт, газрын доройтол, ган гачиг нь зөвхөн байгаль орчны хямрал төдийгүй хүний эрхийн хямрал гэв
СОР17: Долоон нийгэм-соёлын бүс нутгийн Уугуул иргэд хэвлэлийн бага хурал хийв
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 300 оюутан гадаад улсыг зорилоо
ЦАХИМ АРХИВЫН ТӨВ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
COP17: 2020-2025 ОНД ЭВДРЭЛ ОРСОН НИЙТ 13,980 ГА ТАЛБАЙД ТЕХНИКИЙН НӨХӨН СЭРГЭЭЛТ ХИЙСЭН БАЙНА
УЛААНБААТАРААС АНТАЛЬЯ ХҮРТЭЛ “РИОГИЙН ГУРВАН КОНВЕНЦ”-ЫН УЯЛДААГ БЭХЖҮҮЛЭХ ҮЙЛ ЯВЦЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
Уралдаанч хүүхдүүд “Найрамдал” цогцолборт амарлаа
“Алтан намар-2026” өргөтгөсөн худалдааг 18 байршилд зохион байгуулж байна
Хүнсний ногооны 70 хувийг дотоодоос бүрэн хангана
Түүхий сүүний урамшууллыг литрийг нь 1000 төгрөгөөр тооцов
Монгол Улсын начин цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр зарлиг гаргаж, Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ой, Улсын баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд тав давж “Улсын начин” цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо.Зарлигийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр уншиж сонордуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх цолны батламжийг гардуулж, энгэрийн тэмдгийг нь зүүж өгөв.
МОНГОЛ УЛСЫН НАЧИН ЦОЛНЫ БОЛЗОЛ ХАНГАСАН БӨХЧҮҮД:
- Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Тэргүүн Богд” дэвжээний бөх Ганзоригийн Жамбалдорж,
- Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Дорнын хүчтэн” дэвжээний бөх Ганболдын Төрмөнх,
- Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Таван Хан” дэвжээний бөх Хангайн Наранбаяр,
- Архангай аймгийн Хотонт сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Бөхбилэгт” дэвжээний бөх Баасангийн Шаравдорж,
- Увс аймгийн Тэс сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Увс нуур” дэвжээний бөх Баттулгын Өсөхбаяр,
- Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Чойрын Богд” дэвжээний бөх Энхтөрийн Мөнхбаатар,
- Булган аймгийн Сайхан сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Булган” дэвжээний бөх Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ,
- Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын харьяат, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөх Энхтөрийн Баасанжав,
- Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Жавхлант” дэвжээний бөх Болор-Эрдэнийн Номиндалай,
- Завхан аймгийн Идэр сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Завхан Даян” дэвжээний бөх Алтанхуягийн Нармандах,
- Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Ховд” дэвжээний бөх Жаргалсайханы Жавхлан,
- Булган аймгийн Сайхан сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Булган” дэвжээний бөх Насан-Очирын Намнансүрэн,
- Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, “Алдар” спорт хорооны бөх Нямсүрэнгийн Амгаланбаатар,
- Архангай аймгийн Хотонт сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Бөхбилэгт” дэвжээний бөх Батхуягийн Гончигсүрэн













0 Сэтгэгдэл
























