Долоон нийгэм-соёлын бүс нутгийн Уугуул иргэд хэвлэлийн бага хурал хийлээ. COP17-ын үеэр Африк, Ази, Америк тив, Номхон далай, Арктик болон бусад бүс нутгийн Уугуул иргэдийн төлөөлөл нэг дуу хоолойгоор байр сууриа илэрхийллээ.Мөн уугуул иргэдийн асуудал болон санхүүжүүлэлт, байгаль орчны хамгааллыг бодит байдал хэрэгжүүлэх нь хамгийн чухал. Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурлаар уугуул иргэдийн оролцоог нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Мөн бидний гаргаж байгаа санал санаачлыг дэмжиж санхүүжилтийг шийдвэрлэх хэрэгтэй.Уугуул иргэдг газрын нутгийнхаа хамгаалагч, мэдлэгийн өв тээгч, шийдэл санаачлагчдын хувьд чухал үүрэгтэй. Иймээс энэ бүгдийг цогцоор шийдэж, өв уламжлалаа хамгаалж үлдэх нь чухал гэдгийг хурлын үеэр онцоллоо. Тэд эрхэд суурилсан үйл ажиллагаа, Уугуул иргэдийн манлайлсан нөхөн сэргээлт, эмэгтэйчүүд, залуучууд болон орон нутгийн иргэд тогтвортой газрын менежмент, уур амьсгалын тэсвэржилтийн төвд байрласан ирээдүйн төлөө хамтдаа уриалсан юм.


























