СОР17: Цөлжилт, газрын доройтол, ган гачиг нь зөвхөн байгаль орчны хямрал төдийгүй хүний эрхийн хямрал гэв
СОР17: Долоон нийгэм-соёлын бүс нутгийн Уугуул иргэд хэвлэлийн бага хурал хийв
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 300 оюутан гадаад улсыг зорилоо
ЦАХИМ АРХИВЫН ТӨВ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
COP17: 2020-2025 ОНД ЭВДРЭЛ ОРСОН НИЙТ 13,980 ГА ТАЛБАЙД ТЕХНИКИЙН НӨХӨН СЭРГЭЭЛТ ХИЙСЭН БАЙНА
УЛААНБААТАРААС АНТАЛЬЯ ХҮРТЭЛ “РИОГИЙН ГУРВАН КОНВЕНЦ”-ЫН УЯЛДААГ БЭХЖҮҮЛЭХ ҮЙЛ ЯВЦЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
Уралдаанч хүүхдүүд “Найрамдал” цогцолборт амарлаа
“Алтан намар-2026” өргөтгөсөн худалдааг 18 байршилд зохион байгуулж байна
Хүнсний ногооны 70 хувийг дотоодоос бүрэн хангана
Түүхий сүүний урамшууллыг литрийг нь 1000 төгрөгөөр тооцов
Монгол Улсын харцага цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо
![]()
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр зарлиг гаргаж, Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ой, Улсын баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд зургаа давж “Улсын харцага” цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо.Зарлигийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр уншиж сонордуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх цолны батламжийг гардуулж, энгэрийн тэмдгийг нь зүүж өгөв.
МОНГОЛ УЛСЫН ХАРЦАГА ЦОЛНЫ БОЛЗОЛ ХАНГАСАН БӨХЧҮҮД:
- Архангай аймгийн Тариат сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Бөхбилэгт” дэвжээний бөх Өнөрбаянгийн Батсуурь,
- Архангай аймгийн Хотонт сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Бөхбилэгт” дэвжээний бөх Эрдэнэхүүгийн Мөнхжаргал,
- Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Булган” дэвжээний бөх Бямбадоржийн Түвшинтөгс.


Нийтэлсэн: Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба
0 Сэтгэгдэл
























