Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
ӨМНӨГОВИЙГ ОЛОН УЛСТАЙ ХОЛБОСОН АНХНЫ НИСЛЭГЭЭР 80 ГАРУЙ ЖУУЛЧИН ИРЛЭЭ

2026 оны 7 дугаар сарын 18-ны оройн 19:00 цагаас эхлэн Даланзадгад сум орчимд салхитай, шороон шуурга, бороо хавсарсан цаг агаарын хүндхэн нөхцөлтэй байсан хэдий ч Япон улсын Нагано мужийн Мацумото хотоос хөөрсөн "Хүннү эйр" компанийн онгоц 20:18 цагт "Гурвансайхан" нисэх буудалд амжилттай газардлаа. Ийнхүү Өмнөговь аймгийг олон улстай холбосон анхны шууд нислэгээр 80 гаруй жуулчин өмнийн сайхан говь нутагт аялахаар хүрэлцэн ирж байна.


Энэ үйл явдал нь Монгол Улсын бүсчилсэн хөгжлийг дэмжих, орон нутгийн агаарын тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал алхам болж байна. Говийн бүсэд олон улсын шууд нислэгтэй болсноор гадаадын жуулчид нийслэл хотоор дамжихгүйгээр орон нутаг руу шууд зорчуулах, аяллын цаг хугацааг хэмнэх, эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлэх бодит боломж бүрдэж байгаа юм.


"Хүннү эйр" компани өмнө нь 2025 онд БНСУ-ын Чонжу хотоос Хөвсгөл аймгийн "Мөрөн" нисэх буудалд олон улсын шууд нислэг үйлдэж байсан бол энэ удаад Өмнөговь аймгийг олон улстай холболоо. Энэхүү нислэг нь цаашид "Гурвансайхан" нисэх буудлаас тогтмол нислэг үйлдэх гарцыг нээж, Өмнөговь аймгийг Зүүн хойд Азийн аялал жуулчлалын шинэ зангилаа болгон хөгжүүлэх суурийг тавьж байна.Орон нутгийн нисэх буудлуудаас олон улсын нислэг үйлдэх боломжийг өргөжүүлж, аялал жуулчлалын салбарын өсөлтөд хувь нэмрээ оруулж буй "Хүннү эйр" компанийн хамт олонд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас талархал илэрхийлье.

1 Сэтгэгдэл
Lost Bitcoin, Ethereum, USDT, or other cryptocurrency to a scam? DIGITAL LIGHT SOLUTION provides professional cryptocurrency investigation and blockchain tracing services for victims of online fraud, fake investment platforms, Romance Crypto Scams, and unauthorized wallet transactions. At DIGITAL LIGHT SOLUTION, our experienced specialists use advanced blockchain analysis to investigate suspicious transactions and help clients understand the options available for pursuing their cases. If you have transaction records, wallet addresses, screenshots, or proof of payment, don't delay. Every detail can be valuable during an investigation. It's not too late to get your money back. Support team available 24/7. Email:digitallightsolution@qualityservice. com and Telegram ——digitallightsolution
Хамгийн их уншсан