Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
“ТОСОНЦЭНГЭЛ-ИХ-УУЛ ЧИГЛЭЛИЙН 35 КВ-ЫН 45 КМ ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ АГААРЫН ШУГАМ, ДЭД СТАНЦ” ТӨСЛИЙН НЭЭЛТ БОЛОВ

Их-Уул сум Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээнээс эрчим хүчээ авдаг Завхан аймгийн ганц сум. Холоос эрчим хүчээ авдаг, энэ чиглэлийн цахилгаан хангамжийн сүүлийн суурин учир тогны хүчдэл маш бага байдаг нь Их-Уул сумынхны тулгамдсан асуудал байв. Цахилгааны ердийн хэрэгцээг ч хангаж чадахгүй, хүчдэл унах, тог тасрах зэрэг асуудлаас үүдэж тус суманд үйлдвэрлэл хөгжүүлэх боломжгүй байсан. Энэ асуудал шийдвэрлэгдэж Их-Уул сум АУЭХС-ний 35 кв-ын цахилгааныг Тосонцэнгэл сумаас авах төслийн нээлт боллоо. Уг төслийн 9.5 тэрбум төгрөгийн төсвийг УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн Эрчим хүчний сайд байхдаа Улсын төсөвт суулгасан юм.

Нийт 45 км цахилгаан дамжуулах агаарын шугам татаж, дэд станц байгуулах төслийн нээлтэд УИХ-ын гишүүн Д.Чойжилсүрэн, Б.Түвшин, аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр, Эрчим хүчний яамны ахлах мэргэжилтэн М.Балдорж, Их-Уул, Тосонцэнгэл сумын удирдлагууд, гүйцэтгэгч компанийн төлөөлөл, сумдын иргэд оролцлоо.

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн дэмжлэгээр Завхан аймгийн 10 суманд 0.4 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугам тавих ажил хийгдэж байна. Мөн Хилийн цэргийн 0277 дугаар ангийн 4 заставыг эрчим хүчээр хангах ажлыг хийгээд байна.

Тэрээр нээлтийн арга хэмжээний үеэр УИХ-ын гишүүн Б.Түвшин, аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр нартай хамтран Завхан аймагт эрчим хүч болон бусад салбарт хийхээр төлөвлөсөн ажлуудаа шат дараатайгаар хэрэгжүүлсээр байх болно гэлээ.

image
image
image
image
image
image
image
image
image
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан