Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Харпер Бекхэмийн хувцаслалтыг дуурайж олон эцэг эх мөнгөө үрж байна
Алдарт хөлбөмбөгч Дэвид Бекхэм, дуучин, загвар зохион бүтээгч Виктория Бекхэмийн бага охин Харпер, жүжигчин Том Крузын ганц охин Сури гээд оддын хүүхдүүдийн гоё дэгжин хувцаснаас болж барууны чинээлэг эцэг эхчүүд байн байн хүүхдийн дэлгүүр зорих хэрэгтэй болжээ. Оддын хүүхдүүдийн дэгжин ганган хувцаслалтыг дуурайж үр хүүхдээ хувцаслах гэсэн эцэг эхчүүд дизайнеруудын урласан брэнд хувцсанд гар татахаа ч больсон гэдэг нь саяхан “Marks and Spenсer” фирмийн захиалгаар Оксфам судалгааны төвийн явуулсан олон нийтийн санал асуулгаас харагджээ. Судалгаанаас харвал нэг ой хүртэлх насны хүүхдүүдийн хувцасны шүүгээнд дунджаар 56 гадуур хувцас байх болсон бөгөөд эцэг эхчүүд тэднийгээ хувцаслах гэж эхний нэг жилд 327 фунтээс дээш мөнгө зарцуулдаг болсон байна. Шинээр мэндэлсэн хүүхдүүд эхний жилдээ ойр дотны хүмүүсийн бэлэглэсэн хувцсаар болгочихдог байсан үе ард хоцорсон бөгөөд эцэг эхчүүд бэлэгний хувцсыг загварын сонголт муутай хэмээн хүүхдүүддээ өмсүүлэхээ больсон гэнэ. Судалгаанд оролцсон гэр бүлийн гуравны хоёр нь ийм шалтгаанаар хүүхэддээ бэлэгний хувцас өмсүүлэхээс татгалздаг гэдгээ хэлсэн байна. Мөн судалгаанд оролцсон эцэг эхчүүдийн гурваны хоёр нь Харпер Бекхэм, Сури Круз гээд оддын хүүхдүүдийн өхөөрдөм хөөрхөн, мэдээж өндөр үнэтэй хувцсыг хараад өөрийн эрхгүй хүүхэддээ авч өгөх бодол төрдөг гэж ярьсан байна.  





0 Сэтгэгдэл
Huuhdee goyohig hen ch husdeg, gehdee honjliinhoo hireer holoo jiinee gej.
ymar ch egduutei yumb dee
дэлхийн хүмүүс баян байна даа. тэгэхээр татварыг өндөр болгоод цалинг нь танаад өг. тэгэхээр илүү зардал гаргаж хэтэрхий тансаг хувцаслахгүй байх
huurhun zolignuud baina shyy
HUURHUN SHAAR VE
Хамгийн их уншсан