Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан

Малчид, иргэд, аялагчдад зориулсан мэдээ: Долоодугаар сарын 24-27-нд ихэнх нутгаар үргэлжлэн хална.


2026 оны 07-р сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Онон, Улз голын хөндийгөөр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 3-8 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Орхон, Тэрэлж голын хөндийгөөр 24-29 хэм, Алтайн өвөр говиор 37-42 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутаг, Дорнодын тал нутгаар 33-38 хэм, бусад нутгаар 28-33 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 4 -9 метр. Өдөртөө 30-32 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР:  Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 30-32 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр.Өдөртөө 28-30 хэм дулаан байна.


2026 оны 07-р сарын 25-наас 2026 оны 07-р сарын 29-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Долоодугаар сарын 25-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 26, 27-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Нутгийн өмнөд хагаст үргэлжлэн халж Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 21-26 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 24-29 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 38-43 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 34-39 хэм, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 28-33 хэм дулаан байна. 28-нд нутгийн баруун хэсгээр сэрүүснэ.

1 Сэтгэгдэл
Lost Bitcoin, Ethereum, USDT, or other cryptocurrency to a scam? DIGITAL LIGHT SOLUTION provides professional cryptocurrency investigation and blockchain tracing services for victims of online fraud, fake investment platforms, Romance Crypto Scams, and unauthorized wallet transactions. At DIGITAL LIGHT SOLUTION, our experienced specialists use advanced blockchain analysis to investigate suspicious transactions and help clients understand the options available for pursuing their cases. If you have transaction records, wallet addresses, screenshots, or proof of payment, don't delay. Every detail can be valuable during an investigation. It's not too late to get your money back. Support team available 24/7. Email:digitallightsolution@qualityservice. com and Telegram ——digitallightsolution
Хамгийн их уншсан