Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
ОБЕГ: Хоолны газарт гарсан галын тархалтыг зогсоож, бүрэн унтраав

09:50 цагт бүрэн унтраалаа. Алба хаагчдыг очиход  200метр.квадрат террас болон 800 метр.квадрат үйлчилгээний талбай бүхий рестораны 72метр.квадрат гал тогооны хэсэгт гал түймэр гарч дэлгэрсэн байсныг шуурхай ажиллаж, гал түймрээс үйлчилгээний зориулалттай 5 давхар барилгыг хамгаалсан юм.  
Гал түймрийг унтраах ажиллагааг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын Гал унтраах хэлтсийн дарга, хурандаа П.Соронзонболд удирдлага, зохион байгуулалтаар хангаж, нийслэлийн Гал түймэр унтраах, аврах 10,14 дүгээр ангийн 30 орчим алба хаагч, гал унтраах зориулалтын 7 автомашинтайгаар ажиллалаа. 
Гал түймрийн шалтгаан, нөхцөлийг холбогдох байгууллагын ажилтнууд тогтоохоор ажиллаж байна.  

Нийслэлийн Баянгол дүүргийн 2-р хороо ТБД андуудын 5 давхарт хоолны газарт гарсан галыг унтраахаар ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 
Хоолны газар шатаж байна гэсэн дуудлага өнөөдөр (2026.07.24) 07:59 цагт иржээ. 
Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж байгаа бөгөөд унтраах ажиллах ажиллагааг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газраас удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж байгаа юм байна. 

Мөн Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо 4 давхарт гал гарч байна гэсэн дуудлагыг 07.24-ний өдрийн 05:18 цагт хүлээн авсан.Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход, 4 давхрын гэрэлт самбарын цахилгааны утас шатаж байсныг ажиллаж унтраажээ.

08:35 цагт галын тархалтыг зогсоосон, бүрэн унтраахаар ажиллаж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан