Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
С.Амарсайхан: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол хатуу хариуцлага тооцдог болгоно

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан 2026 оны долоодугаар сарын 25-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Нийслэлийн замын хөдөлгөөн зохицуулах хэлтэст ажиллаж, замын хөдөлгөөний хяналт, зохицуулалтын үйл ажиллагаа, теле хяналтын нэгдсэн системийн ашиглалт, хиймэл оюун ухаанд суурилсан камерын үйл ажиллагаатай танилцлаа.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд замын хөдөлгөөний зөрчил илрүүлэх зориулалттай хиймэл оюун ухаанд (AI) суурилсан 2,606 камер 176 уулзвар, гарцад суурилуулан ашиглаж байгаа бөгөөд нэгдсэн хяналтын системд холбогдон ажиллаж байна.

 

Эдгээр камер нь замын хөдөлгөөний нийт 10 төрлийн зөрчлийг автоматаар илрүүлэх хүчин чадалтай.

Мөн нийслэлийн хэмжээнд нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор ашиглагдаж буй теле хяналтын системийн нийт 6377 камер ажиллагаанд байгаа бөгөөд үүнээс 4113 камер нь нэгдсэн болон дэд төвүүдэд холбогдсон байна.  

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан “Амралт зугаалга, аялал жуулчлалын улирал дуусах болоогүй орон нутгийн замын ачаалал их хэвээр байна. Сүүлийн таван жилд 20 мянга гаруй авто тээврийн осол гарч 2000 гаруй хүн амь насаа алдсанаас 270 орчим нь бага насны хүүхэд байгаа юм. ХЗДХЯ-аас Тээврийн цагдаагийн газар, Орон нутгийн засаг захиргаанд Монгол Улсын босоо, хэвтээ тэнхлэгийн авто замын камерийн хяналтыг сайжруулж тоог нэмэгдүүлэх, Нийслэл, Аймаг орон нутгийн камерийн хяналтыг нэгдсэн удирдлагад оруулах бодлого баримтлан ажиллаж байна. Жил бүр 50-60 мянган жолооч шинээр хөдөлгөөнд  оролцохоор жолооны курс төгсөж өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1,7 сая орчим жолооч бүртгэлтэй байна” гэлээ.

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан авто тээврийн хэрэгсэл жолоодох замын хөдөлгөөнд оролцоно гэдэг асар их үүрэг хариуцлага гэдгийг онцолж, иргэдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байж, өөрийгөө болон бусдын амь нас, аюулгүй байдлыг хамгаалахыг уриаллаа.

Мөн согтууруулах ундаа, сэтгэцэд нөлөөлтэй бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон аливаа үйлдэлд хатуу хариуцлага тооцдог байх эрх зүйн зохицуулалтыг ХЗДХЯ-наас боловсруулж байгааг анхааруулав.

Эх сурвлж: ХЗДХЯ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан