Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Нийслэл, дүүргийн шуурхай штабууд хүч, хэрэгслийн бэлэн байдлыг ханган ажиллаж байна

2026 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 08:00 цагийн байдлаар нийслэлийн хэмжээнд гал түймрийн 7, аврах ажиллагааны 3, үер, усны 4, нийт 14 удаагийн дуудлага, мэдээлэл ирсэн байна. Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо – Таван шарын автобусны буудлын ард,  ус ихээр тогтсоныг 10 тоннын усны автомашинаар 6 рейсээр 60 тонн, 6 тоннын усны автомашинаар 3 рейсээр 18 тонн, нийт 9 рейсээр 78 тонн усыг соруулж хэвийн байдалд оруулсан байна. Баянгол дүүргийн 29 дүгээр хороо – "АКУМА" төвийн орчимын  48 тонн усыг соруулж хэвийн байдалд оруулан ажиллав.  Төв цэнгэлдэх хүрээлэн, Алтай хотхон – Цахилгааны гэмтлийн улмаас ажиллагаагүй болсон 2 насосны худагт цахилгаан үүсгүүр ашиглан ус шавхаж, хэвийн  ажиллагаанд оруулав.  Мөн Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбуланд  иргэн П.Мандахын эзэмшлийн хашаанд тогтсон 3 тонн үерийн усыг мотопомп ашиглан соруулж, хэвийн байдалд оруулан ажилласан байна.  Үер, усны нөхцөл байдалтай холбогдуулан  3 байршилд  усны автомашин,  цахилгаан үүсгүүртэй  12 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажилласан байна. 

ЦАГ АГААРЫН НӨХЦӨЛ БАЙДАЛ

2026 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 20:00 цагаас 07 дугаар сарын 30-ны өдрийн 08:00 цаг хүртэлх хугацаанд Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн зүүн хэсгээр 20–25 мм, урд хэсгээр 19–24 мм, Тэрэлж орчмоор 29–34 мм, Улиастай орчмоор 16–21 мм хур тунадас орсон байна. Цаг уурын байгууллагын мэдээллээр 2026 оны 07 дугаар сарын 30-ны өдөр бороо үргэлжлэн орох төлөвтэй байна.

БЭЛЭН БАЙДЛЫН ХАНГАЛТ 

Нийслэлийн Шуурхай штаб болон дүүргүүдийн Шуурхай штабууд хүч, хэрэгслийн бэлэн байдлыг ханган ажиллаж байна. Үер, ус тогтдог болон үерийн эрсдэл бүхий байршлуудад хүч, хэрэгслийг бүсчилсэн байдлаар урьдчилан байршуулж, дуудлага, мэдээллийн дагуу шуурхай ажиллах бэлэн байдлыг ханган үүрэг гүйцэтгэж байна. Өнөөдрийн байдлаар 700 гаруй хүн, 160 гаруй техник хэрэгсэл, Том жижиг 51 мотопомп бэлэн байдалд байна. 

ГОЛУУДЫН УСЫН ТҮВШИН 

Өнөөдрийн байдлаар Тэрэлжийн гол үерийн түвшин давж үерлэсэн, бусад голуудын усны түвшин хэвийн үерийн түвшинд хүрээгүй байна. Тэрэлж 6 см, Туул-Босгийн гүүр 1см, Туул-Улаанбаатар 25 см, Сэлбэ-Санзай 4 см, Сэлбэ-Дамбадаржаа 4см, Хэрлэн-Багануур 1 см усны түвшин нэмэгдсэн байна.  Хэнтийн нуруугаар үргэлжлэн бороо ороход голуудын түвшин нэмэгдэх хандлагатай байгааг Нийслэлийн онцгой комиссын шуурхай штабаас мэдээлж байна. 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан