Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Их, дээд сургууль, коллежийн хичээл есдүгээр сарын 1-нээс цахимаар эхэлнэ Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө Монгол Улсын хуулиудын 55.9 хувьд хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ хийгджээ Нийслэл, дүүргийн шуурхай штабууд хүч, хэрэгслийн бэлэн байдлыг ханган ажиллаж байна Б.Баасанхүү “Ара опен 2026” тэмцээнд түрүүлж, алтан медалийн эзэн боллоо 435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр болов COP17-тай холбоотойгоор автомашиныг тэгш, сондгой улсын дугаараар зорчуулна УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанканд 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа

Шадар сайд, Улсын Онцгой Комиссын дарга Н.Номтойбаяр Монгол Улсын Ерөнхий сайдын албан даалгавар, Улсын Онцгой Комиссын даргын 03 дугаар тушаалын хэрэгжилт, өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах асуудлаар Улсын Онцгой Комиссын хуралдааныг өнөөдөр зохион байгуулж, холбогдох үүрэг даалгавруудыг өглөө.Хуралдааны үеэр Шадар сайд Н.Номтойбаяр орон нутагт ажиллах үеэр тулгамдаж буй асуудал, гарсан санал, санаачилгын талаар танилцуулж, шийдвэрлэх шаардлагатай асуудлуудаар үүрэг чиглэл өгөв.Тодруулбал, орон нутгуудад олон жил шийдвэрлэгдээгүй, шийдвэрлэлт удаашралтай байгаа асуудлууд олон байгаа нь уялдаа холбоо муутай, хөгжлийг сааруулж байгааг Шадар сайд тодотгож, салбар байгууллагууд бодлого, зохицуулалт уялдаа холбоогоо сайжруулж, асуудлыг шуурхай шийдвэрлэдэг байх шаардлагатайг тэмдэглэлээ. Мөн орон нутагт халамжийн тогтолцоо хэт төвлөрсөн байдлаар хэрэгжиж байгааг дурдаж, аймаг орон нутгийн санхүүгийн бие даасан байдлыг нэмэгдүүлэх, нэн шаардлагатай худалдан авалтыг орон нутаг өөрийн эрх хэмжээнд шуурхай шийдвэрлэдэг байх нь чухал болохыг онцоллоо.

Төсөвт хэт төвлөрсөн хандлага нь хөгжлийн бодлогыг удаашруулдаг тул орон нутгийн санхүүгийн чадавхыг үе шаттайгаар бэхжүүлэх шаардлагатай гэв. Хуралдаанаар байгууллага хоорондын өр, авлагын асуудлыг судалж, бодит мэдээлэлд үндэслэн танилцуулах, мал тооллогын мэдээллийн үнэн зөв байдлыг хангах, малыг эдийн засгийн эргэлтэд оруулах бодлогыг эрчимжүүлэх, орон нутагт тулгамдаж буй дулааны станц, инженерийн дэд бүтцийн асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэх чиглэлээр үүрэг өглөө. Мөн Гамшгаас хамгаалах тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт оруулах гэж байгаатай холбогдуулан гамшиг, онцгой байдлын үед санхүүгийн эрх мэдлийг шатлалтайгаар төвлөрлөөс орон нутаг руу шилжүүлж, шуурхай шийдвэр гаргах боломжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байгааг Шадар сайд онцлон дурдав. Ийнхүү Шадар сайд Н.Номтойбаяр орон нутагт үүсэж буй асуудал, эрсдэлийн мэдээллийг Улсын Онцгой Комисст шуурхай хүргүүлж, шийдвэрлэлтийн явцыг эргэн мэдээлдэг тогтолцоог төлөвшүүлэх, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах үүргийг УОК-ын гишүүд, холбогдох яамны удирдлагуудад өглөө. 

 

 

 

Нийтэлсэн: Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан