Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

COP17: Гэр хорооллын 10 мянга гаруй өрхийг цэвэр халаалтын шийдэлд шилжүүлэх боломжийг хэлэлцэнэ COP17: Цэнхэр бүсэд эмнэлгийн тусламж үйлчилгээний гурван цэг ажиллаж байна Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөг болгох шийдвэр гаргалаа Зам, тээврийн салбарыхан COP17 бага хуралд оролцогч, төлөөлөгчид нэгдсэн, найдвартай, тасралтгүй тээврийн үйлчилгээгээр ханган ажиллаж байна Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна “COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад орлоо COP17 олон улсын хамтын ажиллагаа, туршлага, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бодит шийдэл хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой Сүхбаатар боомтоор 28,869 тонн АИ-92 автобензин орж ирлээ Цөлжилт, газрын доройтол, гангийн асуудлаар 197 орны Засгийн газар, эрдэмтэн судлаачид чуулж байна COP17: “Хотын дарга нарын чуулга уулзалт” болно
“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр хөдөлгөөний дундаж хурд 23.3 хувиар нэмэгдэнэ

Улаанбаатар хотын хүн амын хэт төвлөрөл, авто замын сүлжээний хүрэлцээ муу, хөдөлгөөний урсгал цөөн гол замд төвлөрсөн зэрэг нь замын түгжрэлийн үндсэн шалтгаан болсоор байна.Судалгаагаар нийслэлийн иргэд өдөрт дунджаар 2.5 цаг, жилд ойролцоогоор 35 хоногийг замын түгжрэлд өнгөрүүлдэг нь эдийн засгийн бүтээмж буурах, шатахуун, эрчим хүчний хэрэглээ нэмэгдэх, агаарын бохирдол өсөх, иргэдийн амьдралын чанарт сөргөөр нөлөөлөх хүчин зүйл болж байна.Иймд нийслэлийн дэд төвүүдийг хооронд нь шууд холбож, хөдөлгөөний урсгалыг хотын төвөөс гадуур хуваарилах зорилгоор олон түвшний огтлолцол бүхий “Шинэ тойрог зам” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Тус төсөл нь “Нэгдүгээр тойрог зам” болон “Хоёрдугаар тойрог зам” гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрдэх юм.

“Шинэ тойрог зам” төслийг бүрэн хэрэгжүүлснээр хотын төвөөр дамжин өнгөрөх хөдөлгөөний ачаалал мэдэгдэхүйц буурч, нийслэлийн дэд төвүүдийн уялдаа холбоо сайжирна. Мөн замын хөдөлгөөний дундаж хурд 23.3 хувиар нэмэгдэж, иргэдийн зорчих хугацаа болон шатахуун, тээврийн зардал буурах, нийтийн тээврийн үйлчилгээний үр ашиг дээшлэх, явган болон дугуйн хөдөлгөөнд ээлтэй орчин бүрдэх зэрэг олон талын эерэг үр нөлөө бий болно. Иймээс энэхүү төсөл нь нийслэлийн авто замын сүлжээний хүртээмжийг нэмэгдүүлж, түгжрэлийг бууруулах стратегийн ач холбогдол бүхий томоохон дэд бүтцийн төсөл юм.

“Нэгдүгээр тойрог зам”-ын инженерийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах ажлын даалгаврыг 2026 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Нийслэлийн Засаг даргын эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч баталсан. Энэхүү авто замын нийт урт 24.79 км байх бөгөөд үндсэн зорчих хэсэг нь 6 эгнээ, туслах зам нь 4 эгнээ, нийт 7 олон түвшний уулзвар бүхий иж бүрэн сүлжээтэйгээр төлөвлөгдөж байна. Зам нь хотын өмнөд болон хойд бүсийг шууд холбох бөгөөд газар зүйн онцлогт тохируулан гүүрэн байгууламж болон туннелийг хослуулсан инженерийн шийдлийг ашиглана.

Мөн төслийн хүрээнд:

Нийтийн тээврийн тусгай эгнээ;

Явган болон дугуйн зам;

Ногоон байгууламж;

Инженерийн иж бүрэн шугам сүлжээ;

Ухаалаг замын хөдөлгөөний удирдлагын систем зэрэг дэвшилтэт шийдлүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.Уг авто замын бүтээн байгуулалтыг нийт 25.64 га талбайд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

“Хоёрдугаар тойрог зам”-ын техник, эдийн засгийн үндэслэл болон урьдчилсан зураг төслийн боловсруулалт 95 орчим хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.Энэхүү авто зам нь нийт 21.32 км урттай бөгөөд хотын зүүн болон баруун бүсийн гэр хороолол, авто замын сүлжээ сул хөгжсөн бүсүүд, уулархаг газар болон голын саадыг дайран өнгөрөхөөр төлөвлөгдсөн.Газар нутгийн онцлогт нийцүүлэн гүүр, холбоос зам, туслах гудамжуудыг төлөвлөснөөр хөдөлгөөний тасралтгүй урсгалыг бий болгож, хотын төв рүү чиглэсэн замын ачааллыг бууруулан, бүс хоорондын зорчих хугацааг богиносгох ач холбогдолтой.

Нийтэлсэн: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан