Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

COP17: Гэр хорооллын 10 мянга гаруй өрхийг цэвэр халаалтын шийдэлд шилжүүлэх боломжийг хэлэлцэнэ COP17: Цэнхэр бүсэд эмнэлгийн тусламж үйлчилгээний гурван цэг ажиллаж байна Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөг болгох шийдвэр гаргалаа Зам, тээврийн салбарыхан COP17 бага хуралд оролцогч, төлөөлөгчид нэгдсэн, найдвартай, тасралтгүй тээврийн үйлчилгээгээр ханган ажиллаж байна Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна “COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад орлоо COP17 олон улсын хамтын ажиллагаа, туршлага, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бодит шийдэл хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой Сүхбаатар боомтоор 28,869 тонн АИ-92 автобензин орж ирлээ Цөлжилт, газрын доройтол, гангийн асуудлаар 197 орны Засгийн газар, эрдэмтэн судлаачид чуулж байна COP17: “Хотын дарга нарын чуулга уулзалт” болно
Дэлхийн цаа бугын малчдын VIII их хурал Цагааннуур суманд эхэллээ

Дэлхийн цаа бугын малчдын VIII их хурал Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд эхэллээ. Энэ удаагийн их хуралд Монгол Улс, Норвеги, Швед, Финланд, Канад, АНУ-ын Аляска, Гренланд, БНХАУ, Шотланд зэрэг улс, бүс нутгийн цаа бугын аж ахуй эрхлэгчид, эрдэмтэн судлаачид, олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцож байна.Их хурлын хүрээнд цаа бугын аж ахуйн өнөөгийн нөхцөл байдал, бэлчээрийн доройтол, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, уугуул иргэдийн уламжлалт мэдлэг, өв соёлыг хадгалан хамгаалах, тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлээр хэлэлцүүлэг өрнүүлж, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудлыг хэлэлцэнэ.Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Ц.Гансүх оролцож, Хөвсгөл аймгийн Засаг дарга болон аймгийн Засаг даргын Тамгын газрын нэрийн өмнөөс их хурлын төлөөлөгчдөд мэндчилгээ дэвшүүлэн, үйл ажиллагаанд нь амжилт хүслээ.Дэлхийн цаа бугын малчдын VIII их хурал наймдугаар сарын 6-8-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд конгрессын нэгдсэн болон салбар хуралдаан, мэргэжлийн хэлэлцүүлгүүд зохион байгуулагдаж, “Цагааннуурын тунхаглал”-ыг хэлэлцэн батална.Мөн Духа цаатан иргэдийн түүх, өв соёл, уламжлалт аж ахуйг сурталчлах үзэсгэлэн, соёл урлагийн тоглолт, цаа бугын уралдаан, үндэсний уламжлалт тэмцээн, гар урлалын үзэсгэлэн, худалдаа зэрэг олон нийтэд зориулсан арга хэмжээнүүд зохион байгуулагдах юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан