Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Шадар сайд Н.Номтойбаяр Дорноговь аймагт ажиллав

 

Дорноговь аймгийн өвөлжилтийн бэлтгэл 81.2 хувьтай үргэлжилж байна.Ерөнхий сайдын 10-р албан даалгаврын хүрээнд хийсэн хяналт шалгалтаар 559 зөрчил илэрснээс 127-г арилгуулж, 432 зөрчилд хугацаатай үүрэг даалгавар өгсөн байна.

Уул уурхайн салбарт бүртгэгдсэн 64 ухсан нүх, шуудууг бөглөж, 5 хуулийн этгээдийн үйл ажиллагааг бүрэн зогсоожээ.Дорноговь аймгийн хэмжээнд шийдвэрлэх шаардлагатай дараах асуудлыг танилцууллаа.


“Чандмань Илч” ОНӨХХК-ийн үйл ажиллагаанд үүсээд буй үндсэн түүхий эд, материалын санхүүгийн асуудлыг шийдвэрлэх,
Офицерийн 1, 2 дугаар байрны 80 айлын орон сууцны барилгын суурийн хүчитгэлийн ажлыг хийх,
Сайншанд сумын Дулааны станцын 3 дугаар зуухны өргөтгөл, шинэчлэлийн ажлыг эрчимжүүлэх,
Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын гал унтраах ангийн шинэ барилга,
Газрын тосны бүтээгдэхүүн хадгалалтын нөөц савны хүчин чадлыг нэмэгдүүлэх.


Дорноговь аймаг төмөр зам, эрчим хүч зэрэг дэд бүтцийн давуу талдаа тургуурлаж, бүсчилсэн хөгжлийн хүрээнд эдийн засгийн идэвхтэй төв болох бүрэн боломжтой.Олон жил царцанги байсан чөлөөт бүсийг хууль, эрх зүйн хүрээнд дэмжиж, бодитоор хөгжүүлнэ.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан