Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
​"ХААДЫН ЗАМ 2026": ДУУТЫН ХАДНАА "ХААДЫН БИЧЭЭС" ХЭЭРИЙН ҮЗЭСГЭЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Төв аймгийн Дэлгэрхаан сумын нутагт орших түүхэн дурсгалт Дуутын хаднаа зохион байгуулагдсан “Хаадын бичээс” уран бичлэгийн хээрийн үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаанд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ, Чингис хаан Үндэсний музейн захирал С.Чулуун болон орон нутгийн удирдлагууд, иргэдийн төлөөлөл оролцлоо.

​Энэ хээрийн үзэсгэлэн нь Монголын төрт ёсны түүх, үндэсний бичгийн өв, байгалийн унаган тогтоц болон орчин үеийн уран бүтээлийг нэгэн орон зайд цогцоор нь амилуулсан өвөрмөц соёлын арга хэмжээ болсноороо онцлог байв.

​Үзэсгэлэнд ЮНЕСКО-гийн "Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өв"-ийн жагсаалтад бүртгэгдсэн Монгол уран бичлэгийг өвлөн уламжлагч, каллиграфийн мастер Д.Батбаяр тэргүүтэй 15 шилдэг уран бүтээлч оролцлоо.Монголын каллиграфийн шилдэг уран бүтээлчид Дуутын хадны түүхэн дурсгал, байгалийн өвөрмөц тогтоцоос сэдэвлэсэн бүтээлүүдээ ийнхүү олон нийтэд толилуулсан байна.


​Мөн арга хэмжээний хүрээнд сурагчдын дунд уран бичлэгийн уралдаан зохион байгуулагдсан бөгөөд уралдааны дүнгээр:

​Тэргүүн байр: 11 дүгээр ангийн сурагч Б.Болорчимэг

​Дэд байр: 8 дугаар ангийн сурагч Н.Нандин-Эрдэнэ

​Гутгаар байр: 11 дүгээр ангийн сурагч О.Номин-Эрдэнэ

​Тусгай байр: 8 дугаар ангийн сурагч Б.Лхамацэнд нар тус тус шалгарлаа.

1 Сэтгэгдэл
Jinhene shineleg arga hemjee chini Ene baina daa Bayar hurgie Hureegee teleh boltugai
Хамгийн их уншсан