Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Намрын ургацын урьдчилсан баланс, ургац хураалтын төлөвлөгөөг гаргана

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат яамны газар, хэлтсийн дарга нар болон харьяа байгууллагуудын удирдлагуудтай шуурхай хурал зохион байгуулж, салбарын тулгамдсан асуудлууд болон намрын тариа хураалт, өвөлжилтийн бэлтгэл бэлэн байдлын асуудлаар мэдээлэл сонсож, холбогдох үүрэг, чиглэл өглөө.Хурлын эхэнд ХХААХҮЯ-ны газар, харьяа байгууллагуудын дарга нар цаг үеийн ажлууд болон НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-тай холбоотой зохион байгуулалтын явц, “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил – 2026”-ийн хүрээнд энэ сарын 10-15-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй "Дэлхийн Малчдын Чуулган", Сат-1 хэвшлийн шүлхийн давтан вакцинжуулалтын явцын талаар мэдээлэл хийлээ.Сайд Ц.Идэрбат: Ургацын урьдчилсан балансыг шуурхай гаргах, таримлын төрөл тус бүрээр ургацын тооцоо, төлөвийг нарийвчлан боловсруулах,  ургац хураалтын арга, технологийн төлөвлөгөөг гаргах, улсын нөөцийн улаанбуудай бэлтгэх, ургацын комиссыг шуурхай байгуулж, үйл ажиллагааг эхлүүлэх, ургац хураалтын үед шаардлагатай шатахууны нөөцийг бүрдүүлэх, ургац хураалтын ажилд оюутан залуусыг татан оролцуулах ажлыг зохион байгуулахыг холбогдох дарга удирдлагуудад даалгав. Мөн өвөлжилтийн бэлтгэл ажлын явцыг эрчимжүүлж, салбарын хэмжээнд шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэхийг үүрэг болголоо.Хурлаар үргэлжлүүлэн  COP17-г зохион байгуулах Үндэсний хорооны Бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын дэд хорооны бэлтгэл ажил, зохион байгуулалтын асуудлаар хэлэлцэв. Түүнчлэн ХХААХҮЯ-наас зарласан тендер,  сонгон шалгаруулалт,  хэрэгжүүлж буй төслүүдийн мэдээллийг олон нийтэд нээлттэй, ил тод мэдээлэх чиглэлийг өглөө гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан