Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Индонезид 7.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас дор хаяж 14 хүн амиа алджээ

Индонезид 7.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас дор хаяж 14 хүн амиа алджээ Бямба гарагийн өглөө Индонезид 7.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас дор хаяж 14 хүн амиа алдсан гэж тус улсын Гамшгаас урьдчилан сэргийлэх агентлаг мэдээллээ. BPBD байгууллага бусад хүмүүс янз бүрийн түвшний гэмтэл авсныг мэдээллэж, эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байгаа тул эдгээр тоо баримт нь урьдчилсан дүн гэдгийг анхаарууллаа. ​​Орон нутгийн нэгэн аврагч дор хаяж 20 хүн амиа алдсан гэж мэдэгдэв. Тус бүс нутаг дахь барилга байгууламжууд газар хөдлөлт болон түүний дараа болсон олон арван удаагийн чичирхийллийн улмаас гэмтжээ. Газар хөдлөлт Бямба гарагийн орон нутгийн цагаар 05:00 цаг болохоос өмнөхөн (Баасан гарагийн Гринвичийн цагаар 23:00 цагт) Флорес аралд болсон байна. Индонезийн цаг уур, геофизикийн агентлагийн мэдээлснээр, газар хөдлөлтийн голомт 15 км-ийн гүнд байжээ.

Газар хөдлөлтийн голомт газрын гадаргад ойр байх тусмаа газрын гадаргад учруулах хор хөнөөл нь төдий чинээ их байдаг. Тухайн бүс нутагт хүчтэй дараалсан чичирхийллүүд (афтершок) мэдрэгдсэний дотор 6.1 магнитудын хүчтэй чичирхийлэл ч бүртгэгджээ. Маумере боомтод хийгдсэн бичлэгт, арлууд хооронд зорчдог гатлага онгоц хүлээж байсан зорчигчид дээр терминалын барилгын бетонон хэсгүүд нуран унаж буй дүр зураг харагдсан байна. Хөлөг онгоц руу орох гүүр нурсны улмаас зарим хүн далай руу шидэгджээ. Зүүн Нуса Тенггара мужийн захирагч Эмануэль Мелкиадес Лака Лена хэвлэлийн хурлын үеэр мэдэгдэхдээ, хохирогчид унтаж байх үед нь нурсан барилгын хэлтэрхий, нурангид дарагдаж амиа алдсан гэв. Зүүн Нуса Тенггара мужийн Сикка дүүргийн эрэг орчмын Талибура тосгонд амьдардаг Арнолд Велианто "маш хүчтэй чичирхийлэл"-д сэрснээ ярьж, "Би цочин сэрээд шууд л хүүхдийнхээ өрөө рүү гүйсэн" гэж нэмж хэлжээ. Индонез улс нь тектоникийн гурван томоохон хавтангийн уулзвар дээр байрладаг тул газар хөдлөлт, галт уулын идэвхжилд өртөмтгий байдаг аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан