Шатахууны хангамж, түгээлттэй холбоотой асуудлаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт малтмал, газрын тосны газраас өчигдөр буюу 2026.08.17-ны өдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
2026 оны наймдугаар сарын 16-нд 1750 тонн, орон нутагт 550 тонн АИ92 шатахууныг түгээгээд байна. Энэ хүрээнд Улаанбаатар хотын шатахуун түгээх станцуудын 90 хувь нь үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Мөн өчигдөр 48 вагон буюу 2880 тонн АИ92 шатахууныг буулгасан бөгөөд шатахуун түгээх станцууд руу хангалт хийж байгаа ажээ.
Нэр бүхий шатахуун түгээх станцууд шөнийн цагаар ажиллахгүй байх, олон хошуугаар зэрэг олгохгүйгээс болж урт дараалал үүсэх зэрэг асуудлууд үүссээр байна. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням нефть импортлогч аж ахуй нэгжийн удирдлагуудад үүрэг чиглэл өгөн ажиллажээ.
Цаашид олон улсын нөхцөл байдлаас үүдэн шатахууны тогтворгүй байдал тодорхойгүй хугацаагаар үргэлжлэх эрсдэл нэмэгджээ. Энэ нөхцөлд Монгол улс нөөцийн хэмжээгээ нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлж байна гэж Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээлсэн.
Эх сурвалж: Ашигт малтмал, газрын тосны газар

























