Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Гадаадад оршин суугаа монголчуудын дийлэнхийг 15-39 насныхан эзэлж байна

Хүн ам, орон сууцны 2025 оны завсрын тооллогоор гадаадад оршин суугаа Монгол Улсын 201 350 иргэн бүртгэгдсэн нь 2020 оны тооллогын дүнгээс 64.6 хувиар өссөн үзүүлэлт болсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. 2020 онд энэ үзүүлэлт 122 301 байжээ.

Гадаадад оршин суугаа иргэдийн насны бүтцээс харахад өсөлт залуучууд болон хөдөлмөрийн насныханд илүү төвлөрсөн байна. Тухайлбал, 15-39 насныхан нийт иргэдийн 59.5 хувийг эзэлжээ.

 

Насны бүлгээр авч үзвэл 20-24 насныхан 28 053, 25-29 насныхан 24 796, 35-39 насныхан 23 946, 30-34 насныхан 23 180 болж, хамгийн олон хүнтэй бүлгүүдэд багтсан байна.

Харин 15-19 насныхны тоо 2020 оны 7262-оос 2025 онд 19 859 болж, 2.7 дахин нэмэгджээ. ҮСХ энэ өсөлтийг боловсрол эзэмших зорилгоор гадаад улсыг зорих залуусын шилжилт хөдөлгөөн нэмэгдсэнтэй холбон тайлбарласан байна.

Мөн 55 болон түүнээс дээш насны иргэдийн тоо өмнөх тооллоготой харьцуулахад мэдэгдэхүйц өссөн нь гадаад шилжилт хөдөлгөөн зөвхөн залуучуудаар хязгаарлагдахгүй байгааг харуулж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан