Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Л.Энх-Амгалан: Улсын төсвийг өргөн барьсан төсөлд "Нэр бүхий хувийн сургуулийг санхүүжүүлж буй төсөл нэг ширхэг ч байхгүй"

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан өнөөдөр (2026.09.14) чуулганы танхимаас төсвийн тодотголын төслийн талаар болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Энэ онд хувийн сургуулийн сул орон зайг ашиглах 2.4 тэрбум төгрөг төсөвлөсөн. Энэ нь "Гэрт ойрхон сургууль" төслийг хэрэгжүүлэх төсөв юм. Гэтэл хувийн сургуульд 3.6 тэрбум төгрөг төсөвлөсөн гэж гүтгэж байна. Улсын төсвийг өргөн барьсан төсөлд "Нэр бүхий хувийн сургуулийг санхүүжүүлж буй төсөл нэг ширхэг ч байхгүй" гэлээ. 

Хүчин төгөлдөр үйлчилж буй Тендерийн тухай хуульд 20 сая төгрөгөөс дээш бараа үйлчилгээнд тендер зарлагдаж, сонгон шалгаруулалт хийнэ гэж заасан байдаг. "Гэрт ойрхон сургууль" хөтөлбөрийг эсэргүүцэж буй гишүүдийн хүүхдүүд дандаа хувийн сургуульд суралцдаг юм байна. Жирийн ард иргэдийн хүүхдүүд гишүүдийн хүүхдүүдтэй зэрэгцээд суух эрхтэй. Уг төслийн үр шимийг сургууль, цэцэрлэггүй байгаа 28,000 хүүхэд хүртэнэ. Одоогийн байдлаар 21 хотхоны бага сургуульд 9800 хүүхэд сурч байна. 

Авлигатай тэмцэх газар болон Цагдаагийн ерөнхий газарт хандаж "Гэрт ойрхон сургууль" төслийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил байгаа эсэхийг шалгуулна. 

Өнгөрсөн тавдугаар сараас хойш Боловсролын ерөнхий газраас хувийн сургуулиудын судалгааг хийсэн. Хувийн сургуулиудын судалгаа бол нотолгоо, баримт биш юм. Гурван ээлжээр хичээллэж буй төрийн өмчийн 38 сургууль бий. Хувийн сургуульд улсаас 5.5 сая төгрөгийн хувьсах зардлыг нь өгч, гурван ээлжээр хичээллэж буй хүүхдүүдийг сургана. 

"Үдийн цай" хөтөлбөрийг "Үдийн хоол" болгож өөрчилсөн гэх мэт надтай ажиллаж буй арвин туршлагатай багаа биеэрээ хамгаална" гэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан