Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Бээжингийн Шяншань форум: Олон улсын дэг журам, стратегийн тогтвортой байдлыг хэлэлцэж байна

БНХАУ-ын Бээжин хотноо болж буй 13 дахь удаагийн “Бээжингийн Шяншань форум”-д Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Батлут тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.

Энэ жилийн форум “Тогтвортой байдлын талаарх нийтлэг ойлголтыг нэгтгэж, аюулгүй байдлын засаглалыг хамтдаа урагшлуулах нь” ерөнхий сэдвийн дор зохион байгуулагдаж, дэлхийн 100 орчим улс, бүс нутаг, олон улсын байгууллагын төлөөлөл, тэдгээрийн дотор 60 гаруй сайд болон Зэвсэгт хүчний дээд түвшний удирдлага хүрэлцэн иржээ.

Форумын гол хэлэлцүүлгүүдийн нэг болох “Олон улсын дэг журам ба стратегийн тогтвортой байдал” сэдвийн хүрээнд олон туйлт дэлхийн дэг журам, их гүрнүүдийн харилцаа, стратегийн итгэлцэл, сөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх, яриа хэлэлцээний механизмыг бэхжүүлэх асуудлаар оролцогчид байр сууриа илэрхийлж байна.

Хэлэлцүүлгийн үеэр улс орнуудын байр суурь тодорхой асуудлаар ялгаатай байгаа ч харилцан итгэлцлийг нэмэгдүүлэх, маргаан зөрчлийг яриа хэлэлцээ, олон улсын эрх зүйн хүрээнд зохицуулах, олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх шаардлагыг нийтлэгээр онцоллоо.

Форумын дараагийн хуралдаануудаар бүс нутгийн мөргөлдөөн, Ази-Номхон далайн аюулгүй байдал, хөгжиж буй орнуудын үүрэг, хиймэл оюун ухаан шинэ технологийн цэргийн хэрэглээ, далайн болон сансрын аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Батлут форумын хүрээнд Монгол Улсын батлан хамгаалах салбарын гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр холбогдох уулзалт, арга хэмжээнд оролцоно.

Бээжингийн Шяншань форум нь Ази-Номхон далайн бүс нутаг болон дэлхийн аюулгүй байдал, батлан хамгаалахын тулгамдсан асуудлаар улс орнуудын байр суурийг солилцох, харилцан итгэлцлийг бэхжүүлэх, олон талт яриа хэлэлцээг дэмжих олон улсын платформ бөгөөд энэ жил байгуулагдсаны 20 жилийн ой тохиож байна.

бумба, хүмүүс, мэдээний өрөө ба бичвэр нарын зураг байж магад

бичвэр нарын зураг байж магад

бичвэр нарын зураг байж магад

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан