Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Эмэгтэйчүүд, залуучуудын шийдвэр гаргах түвшний оролцоог дэмжих төсөл 2029 он хүртэл хэрэгжинэ

Монгол Улсын Их Хурлын Тамгын газрыг түшиглэн хэрэгжүүлэх “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг дэмжих, эмэгтэйчүүд, залуучуудын оролцоог дээшлүүлэх нь” төслийн Удирдах хорооны анхдугаар хурал есдүгээр сарын 28-нд Төрийн ордонд боллоо.

Төслийг 2026–2029 онд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Удирдах хороог НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь Суурин төлөөлөгч Лионел Лорон, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан нар хамтран даргална. Бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүд, КОЙКА, Хүний эрхийн үндэсний комисс, Сонгуулийн ерөнхий хороо, Жендэрийн үндэсний хороо болон төрийн бус байгууллагын төлөөлөл ажиллах юм.

Төсөл нь төрийн шийдвэр гаргах үйл явцад эмэгтэйчүүд, залуучуудын оролцоонд тулгарч буй тогтолцоо, институц, нийгэм, соёлын саадыг бууруулах, тэдний төлөөлөл, дуу хоолой, тэгш оролцоог нэмэгдүүлэхэд чиглэж байна. Үүний хүрээнд улс төрийн манлайллыг дэмжих, холбогдох хууль тогтоомж, институцийн чадавхыг сайжруулах, олон нийтийн ойлголт, мэдлэгийг дээшлүүлэхээр төлөвлөжээ.

Анхдугаар хурлаар төслийн 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэж, сургалтын модулийг сайжруулах, тэтгэлэгт хөтөлбөрийн удирдамж болон оролцогчдын үүрэг, хариуцлагыг тодорхой болгох, үр дүнгийн үзүүлэлтийг нарийвчлах, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцсон байна.

УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн дарга А.Ундраа төслийн нөлөөллийн арга хэмжээ, сургалт, манлайллын хөтөлбөрт эмэгтэйчүүдээс гадна эрэгтэйчүүд болон залуучуудын оролцоог өргөн хүрээнд хангах нь үр дүнтэйг онцолжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан